“Ачит-Ихт” ХХК-ийн катодын зэс боловсруулах үйлдвэрийн 5 жилийн ойн 10 онцлох үйл явдал | News.MN

“Ачит-Ихт” ХХК-ийн катодын зэс боловсруулах үйлдвэрийн 5 жилийн ойн 10 онцлох үйл явдал

“Ачит-Ихт” ХХК-ийн катодын зэс боловсруулах үйлдвэрийн 5 жилийн ойн 10 онцлох үйл явдал

                                 

1. КАТОДЫН ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЭЭ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ

1978 оноос “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, ядуу агуулгатай балансын бус холимог хүдрийг 30-аад жилийн турш овоолго хэлбэрээр хуримтлуулж ирсэн. Гадаад, дотоодын компаниуд эдийн засгийн хувьд үр ашиггүй хэмээн ашиглахаас татгалзаж ирсэн балансын бус 2-р овоолгыг орчин үеийн дэвшилтэт техник, технологийн үндсэн дээр ашиглах санхүүгийн эрсдэлтэй шийдвэр гаргасан “Ачит-Ихт” ХХК нь ТЭЗҮ-ээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж, гидрометаллургийн үйлдвэрээ 2014 оны 10-р сарын 10-нд ашиглалтад оруулж, хүрээлэн буй орчинд учруулж байсан эрсдлийг багасгаж, орон нутагт 220 хүнийг ажлын байраар ханган 5 жилдээ тогтвортой ажиллаж байна.

2. МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ-МӨСӨН ӨРГӨӨНИЙ ГОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

“Ачит-Ихт” ХХК 5 жилийн ойгоо угтан үүсмэл ордыг ашиглах бодлогын хэрэгжилт туршлага чиг хандлага сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, урлаг, спортын наадам, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн олон арга хэмжээг санхүүжүүлэн зохион байгуулж байгаагийн нэг нь 2020 оны “Азийн хүүхдүүд” олон улсын спортын их наадам болох “Мөсөн өргөө” бүтээн байгуулалтын төслийн гол санхүүжүүлэгчээр ажиллаж байна. Монголын хоккейчдын 60 жилийн мөрөөдөл болсон, Улаанбаатар хотын "Шинэ яармаг" хороололд баригдаж байгаа “Мөсөн Өргөө” нь 2600-3600 хүртэлх хүний суудалтай бөгөөд хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг танхимын спорт мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой орчин үеийн технологи, инновацыг нэвтрүүлэх байгууламж юм.

3. УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ 5 ЖИЛД 160 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛСӨН БАЙНА

2018 онд “Ачит-Ихт” ХХК нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөлтөөр ТОП 10 аж ахуйн нэгжийн нэг болжээ.

4. 168 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАРАА МАТЕРИАЛЫН ХУДАЛДАН АВАЛТ ХИЙЛЭЭ

Үндэсний үйлдвэрлэл, дотоодын худалдан авалтыг дэмжиж, 800 гаруй туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжээс 5 жилийн хугацаанд 168 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ.

5. ЛОНДОНГИЙН МЕТАЛЛЫН БИРЖИЙН ГИШҮҮНЭЭР БҮРТГЭГДЛЭЭ

“Ачит-Ихт” ХХК нь 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Лондонгийн металл бирж (LME)-ийн гишүүнээр элсэж, Монголоос анх удаа хувийн компани албан ёсоор бүртгэгдлээ.

6. ДЭЛХИЙН ЧАНАР МОНГОЛД 99,999% ЦЭВЭРШИЛТТЭЙ “А” ЗЭРЭГЛЭЛИЙН КАТОДЫН ЗЭС

Лондонгийн металлын биржид бүртгэлтэй лабораториор шинжлүүлсэн 99,999% -ийн цэвэршилттэй, “А” зэрэглэлийн катодын зэсийг үйлдвэрлэн чанарын гэрчилгээ авсан нь дэлхийн чанар Монголд нэвтэрснийг баталгаажуулав.

7. MNS ONSAS 180001 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭВ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах үүднээс ХЭМАБ-ын удирдлагын тогтолцооны MNS ONSAS 180001 стандартыг нэвтрүүлэн үйлдвэрлэлийн осолгүй, ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах ажлуудыг хийж байна.

8. ТЭЗҮ-ИЙН ТОДОТГОЛ ТАЙЛАНГ БАТЛУУЛЛАА

Үүсмэл ордын нөөцөө ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, байгальд орчинд сөрөг нөлөө багатай технологиор ТЭЗҮ-ийн тодотгол нэгтгэх тайлангаа батлуулж, амжилттай ажиллаж байна.

9. ҮҮСМЭЛ ОРДЫН “UN-000001” ТООТ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАВ

Ашигт малтмалын хуулийн дагуу үүсмэл орд ашиглах “UN-000001” тоот анхны тусгай зөвшөөрөл авлаа. Ингэснээр ашигт малтмалын үүсмэл орд ашиглан, боловсруулах үйлдвэрлэл явуулах анхдагч тусгай зөвшөөрөл бүхий компани болж, үйл ажиллагаагаа хууль тогтоомжийн хүрээнд явуулж байна.

10. МОНГОЛД АНХ УДАА БАТАЛГААТ АШИГТАЙ ДАВУУ ЭРХИЙН ХУВЬЦАА ГАРГАЛАА

Үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй томоохон ажлын нэг нь “Ачит Зэс” охин компанийн хаалттай, баталгаат ашигтай давуу эрхийн хувьцааг “Ачит-Ихт” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдад зориулан гаргаж, Монгол Улсад анх удаа баялаг бүтээж байгаа ажилчдад үйлдвэрлэлийнхээ үр шимийг хүртэх боломжийг давуу эрхийн хувьцаа гарган эзэмшүүлэх замаар олгосон. 2018 оны 09-р сарын 15-нд анхны ногдол ашгаа олгож байсан “Ачит Зэс” компани өнөөдрийн байдлаар 4 дэх улирлын ногдол ашгаа олгоод байна. Энэ давуу эрхийн хувьцааны ногдол ашиг нь жилийн 30 хувь, улирлын 7.5 хувь, сарын 2.5 хувийн хүүтэй юм. Энэ нь банкны хугацаатай хадгаламжийн хүүгээс хоёр, хугацаагүй хадгаламжийн хүүгээс дөрөв дахин их гэсэн үг.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
5
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж