Фитнессээр хичээллэгчдийн мэдлэгт: Кофе өөх шатаадаг гэвэл та итгэх үү?

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Соёл зөвлөж байна

Фитнессээр хичээллэгчдийн мэдлэгт: Кофе өөх шатаадаг гэвэл та итгэх үү?

Фитнессээр хичээллэгчдийн мэдлэгт: Кофе өөх шатаадаг гэвэл та итгэх үү?

1. Кофенд агуулагдах кафеин нь мэдрэлийн системийг сэргээн цусан дахь эпинефрин буюу адреналины хэмжээг нэмэгдүүлдэг. Адреналин цусаар дамжин явсаар өөхний эдүүдэд очин өөхийг задлан тосны хүчил болгон цусанд оруулах дохио өгдөг. Ингэснээр тосны хүчлүүд цусанд нэмэгдэн өөх задарна. Гэхдээ энэ нь та шууд турна гэсэн үг биш бөгөөд энэхүү сул хүчлийг энерги болгон задлахын тулд дасгал заавал хийх хэрэгтэй. Үгүй бол ямар ч үр дүнгүй. Тиймээс дасгалынхаа үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор дасгал хийхээсээ хамгийн багадаа 1 цагийн өмнө кофе уухыг танд зөвлөх байна.

2. Кофе уух нь кафеины хэмжээг нэмэгдүүлэн өлсөх мэдрэмжийг түр хугацаагаар дарангуйлан бодисын солилцоог эрчимжүүлнэ. Судалгаагаар кафеин нь бодисын солилцооны эрчмийг 3-11% нэмэгдүүлдэг нь тогтоогдсон бөгөөд бодисын солилцооны эрчим өндөр байх тусам та өөхөө илүү сайн задална гэсэн үг. Гэхдээ их хэмжээгээр уух нь инсомниа буюу нойргүйдэлд хүргэдэг тул өдөрт 1-2 аяга кофе уух нь хамгийн тохиромжтой тоо гэж үздэг.
Бас нэг хачирхалтай зүйл нь кофены өөх шатаах процесс нь жингийн илүүдэлтэй хүмүүст арай бага нөлөөлдөг бөгөөд хэвийн жинтэй хүмүүсийн өөх шатаалтыг 29% нэмэгдүүлсэн бол , илүүдэл жинтэй хүмүүсийг 10% нэмэгдүүлсэн байна.

3. Хар кофенд агуулагдах хлорогеник хүчил нь глюкоз үүсэлтийг бууруулдаг бөгөөд ингэснээр өөхний хүчил үүсэлтийг бууруулна.

4. Богино хугацааны хэрэглээний дүнд кофе дээрх үйлдлийг үзүүлж чадах ч, урт хугацааны турш кофе хэрэглэх нь кафеины даслыг үүсгэн үр дүнг бууруулдаг гэдгийг анхаарах хэрэгтэй шүү.

За ингээд энэхүү гайхалтай ундааг уухын тань өмнө дахин сануулах зүйл байна:

  • Кофены дараах үйлчилгээг 100% авахын тулд сүүтэй битгий уугаарай. Сүү нь илчлэг өндөртэй бүтээгдэхүүн тул кофены задалсан өөхийг буцаад л нийлүүлчихнэ
  • Элсэн чихэр мөн хэрэглэхгүй байвал сайн. Сахар чинь өөрөө глюкоз шүү дээ. Шатааж чадахгүй бол өөх болон хуримтлагдана. Бүр ууж чадахгүй бол сахар орлуулагч хэрэглээрэй.
  • Кофе нь биеийг усгүйжүүлдэг учраас нэмж ус маш сайн уух хэрэгтэй. Ялангуяа дасгал хийх гэж буй бол кофе уусныхаа дараа болон дасгалынхаа үеээр ус заавал уугаарай

Кофенд дурлагсдынхаа турах их үйлсэд багахан нэмэр болох үүднээс энэхүү мэдээллийг орууллаа.

Соёл Фитнесс клубын эмч, дасгалжуулагч, хүний их эмч Н.Лүдэвдорж


Мэргэжлийн дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл https://www.facebook.com/tsahimfitnessemch/  эсвэл https://www.facebook.com/soyolwellnesscenter/  болон өөрийн биеэр ирж нарийн зөвөлгөө авахыг хүсвэл Монголын анхны магадлан итгэмжлэгдсэн Соёл фитнесс клубээр ороод гараарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж