Японы бизнесмен 800 мянган долларын үнэтэй цагаа дээрэмдүүлжээ | News.MN

Японы бизнесмен 800 мянган долларын үнэтэй цагаа дээрэмдүүлжээ

Японы бизнесмен 800 мянган долларын үнэтэй цагаа дээрэмдүүлжээ

Японы бизнесмен 800 мянган долларын үнэтэй цагаа дээрэмдүүлжээ

Японы бизнесмен Парисын таван одтой зочид буудалд байрлаж байхдаа 800 мянган ам.долларын үнэ бүхий бугуйн цагаа гэмт этгээдэд дээрэмдүүлсэн талаар цагдаа мэдээлжээ. Парисын Цагдаагийн газрын төлөөлөгч CNN-д “Бизнесмен эрийг Елисейн талбай болон “Ялалтын хаалга”-ны ойролцоо байрлах “Напалеон” зочид буудлаасаа Даваа гариг (2019.10.07)-ийн оройн 21:00 цагийн орчимд тамхилахаар гарах үед гэмт этгээд бугуйн цагийг нь мулталж аваад зугтсан” гэж мэдээлжээ. Гэмт этгээд залуу руу дөхөж ирэн тамхилахыг хүсээд, улмаар бугуйн цагийг нь булааж аваад зугтсан байна.

Хулгайд алдагдсан цаг Швейцарийн тансаг зэрэглэлийн загвар бүхий, алмаазан шигтгээтэй, 757 мянган евро (830 мянган ам.доллар)-гийн үнэтэй “Richard Mille Tourbillon Diamond Twister” байсан аж. Иймд эл хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн талаар Парисын цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлжээ.

Парист сүүлийн үед тансаг зэрэглэлийн цагны хулгай дээрмийн хэрэг их бүртгэгдэж байгаа аж. Энэ оны эхний найман сарын байдлаар нийт 71 тохиолдол бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэг ихэнхдээ тансаг зэрэглэлийн зочид буудал, үнэт эдлэлийн дэлгүүрүүд байрладаг Елисейн талбайн ойролцоох наймдугаар хороололд гарч байгаа талаар тус телевиз мэдээлжээ. Өнгөрсөн долдугаар сард нэг өдөр дөрвөн хулгайн хэрэг гарч, нийт 190 мянган еврогийн үнэтэй цагууд хулгайлагдсан байна. Гэмт этгээдүүд тансаг зэрэглэлийн цагуудыг хар зах дээр үнийн дүнг нь 30-50 хувиар бууруулж зарж борлуулдаг ажээ.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-10 64.119.19.86

ГИШҮҮН МӨНХБАТ ИЙМ ҮНЭТЭЙ ЦАГАА ЗҮҮЖ БАЙГАА ЮУ?

Avatar

Зочин 2019-10-10 103.57.92.223

800 myangan dolloraar gants tsag avch zuuj baihdaa aldval asuudalgui l gej bodson bgaa biz…

Avatar

HM 2019-10-10 90.204.55.171

Эмэгтэй хүн зүүж баймаар цаг ямар ацаа хийж зүүсэн юм бэ. Өөрт чинь тохирохгүй эд байнаа гээд дээд тэнгэрээс нэг дээрэмчин явуулсан байна. Одоо эрэгтэй хүний цаг олж зүү за юу.

Avatar

Зочин 2019-10-10 66.181.170.130

Манайхан чадахгүй эээ, Арчаагүй шаарууд, баригдаж энэтэр болно, Чадах юм юу ч байхгүй,

Avatar

хх 2019-10-10 202.55.191.205

манайд юм болуу гэж бодлоо шүү

Avatar

Зочин 2019-10-10 66.181.186.160

yag yag haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж