“ТЭМБҮҮГ УСТГАЯ” аяны хүрээнд ЕБС-ийн багш, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалтанд хамрууллаа | News.MN

“ТЭМБҮҮГ УСТГАЯ” аяны хүрээнд ЕБС-ийн багш, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалтанд хамрууллаа

“ТЭМБҮҮГ УСТГАЯ” аяны хүрээнд ЕБС-ийн багш, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалтанд хамрууллаа

“ТЭМБҮҮГ УСТГАЯ” аяны хүрээнд ЕБС-ийн багш, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалтанд хамрууллаа

Бэлгийн замаар дамжих халдвар, тэмбүүгийн өвчлөлийг бууруулах, улмаар төрөлхийн тэмбүүг устгах зорилгоор эрүүл мэндийн салбарын хэмжээнд “ТЭМБҮҮГ УСТГАЯ” аяныг хэрэгжүүлж байгаа билээ.

Тус аяны хүрээнд өнөөдөр ХӨСҮТ-ийн сургалтын алба болон Баянзүрх дүүргийн ДОХ-БЗДХ хариуцсан их эмч А.Загдсамбарыг урьж, сургалт зохион байгууллаа. Сургалтанд БЗД-ийн 20 дугаар хороонд байрлалтай Ерөнхий боловсролын 85 дугаар дунд сургуулийн багш нар болон эмч, Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан байна.

Тус сургалтын гол зорилго нь бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, нэн ялангуяа жирэмсэн эхээс урагт халдварладаг төрөлхийн тэмбүү өвчнийг эрт үед нь илрүүлэх, эмчлэх, тусламж үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, мөн эмч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулахад оршиж байгаа юм. Тиймээс энэхүү сургалтыг цаашид Ерөнхий боловсролын 85 дугаар дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан 2 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

“ТЭМБҮҮГ УСТГАЯ” аяны явцад эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй өвчтөний бэлгийн хавьтагчийг илрүүлэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж