Дундговь аймагт зориулалтын хөлбөмбөгийн талбай байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.26-нд нийтлэгдсэн

Дундговь аймагт зориулалтын хөлбөмбөгийн талбай байгуулжээ

Дундговь аймгийн хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлж, спортоор тэр дундаа хөлбөмбөгийн спортоор хичээллэх боломжтой болжээ. Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан Залуучуудын Холбооны дэд Ерөнхийлөгч М.Анхбаярын санаачилгаар орон нутгийн хөгжлийн сангийн 190 сая төгрөгийн санхүүжилтээр зориулалтын хөлбөмбөгийн талбайг байгуулсан байна. Тус талбайг “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн захиргаанд хүлээлгэн өгч, нээлтийн тэмцээнийг аймгийн залуучуудын дунд зохион байгуулжээ. Тэмцээнд найман багийн 100 гаруй тамирчин оролцож, Улаанбаатар хотоос мэргэжлийн шүүгчид очиж ажилласан байна.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж