Найрал дууны шилдэг хамтлагууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Найрал дууны шилдэг хамтлагууд тодорлоо

Найрал дууны шилдэг хамтлагууд тодорлоо

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болон зохиогддог Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах XXVII удаагийн наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт 10 дугаар сарын 09-ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээний 1 дүгээр шатны шалгаруулалтад Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 13 сургуулийн 950 гаруй сурагчид оролцлоо.
Шилдэг хамтлаг шалгаруулах тэмцээний шүүгчээр:

  • Нийслэлийн Соёл, урлагийн газрын мэргэжилтэн Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Ш.Гомбосүрэн
  • Соёл, урлагийн их сургуулийн хормейстер, “Улаан бүч” чуулгын удирдаач Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан У.Мөнхжаргал
  • Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хормейстер, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, ахмад Д.Батцогт нар шүүн ажиллаа.Шалгаруулалтын дүнгээр:
    • Тэргүүн байранд: Нийслэлийн 18 дугаар сургууль
    • Дэд байранд: Нийслэлийн Шинэ Монгол Харумафүжи сургууль
    • Гутгаар байранд: Нийслэлийн 52 дугаар сургууль
    • Тусгай байранд: Нийслэлийн 15 дугаар сургууль
    • Шилдэг удирдаач багшаар Нийслэлийн 18 дугаар сургуулийн багш О.Дорждэрэм шалгарлаа.

    Тэмцээний 2 дугаар шатны шалгаруулалт Монголын хүүхдийн ордонд 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд 9 дүүргийн эхний 3 байрт шалгарсан найрал дууны шилдэг хамтлагууд өрсөлдөх юм.

ЭХ СУРВАЛЖ: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж