Дуурайлган үзүүлэх дадлага сургуулиудыг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Дуурайлган үзүүлэх дадлага сургуулиудыг зохион байгуулав

Дуурайлган үзүүлэх дадлага сургуулиудыг зохион байгуулав

Онцгой байдлын ерөнхий газраас Говьсүмбэр аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр газар хөдлөлтийн нурангиас эрэн хайх, аврах ажиллагаа, Төмөр замын ослын үед явуулах аврах, сэргээн босгох ажиллагаа, хээрийн хүн эмнэлэг дэлгэх, мал амьтны гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох дуурайлган үзүүлэх дадлага сургуулиуд явагдлаа.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалгаалан дэлхий нийтэд гамшиг ослын давтамж нэмэгдэж байгаа учир Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогод газар хөдлөлтийн нурангиас аврах, хор уршгийг арилгах дуурайлган үзүүлэх дадлага сургууль заавал багтдаг. Тэгвэл энэ удаагийн иж бүрэн сургуулийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийн төрөлд бүс нутгийн онцлогт тохируулан төмөр замын ослын үед аврах,  сэргээн босгох дадлага сургуулийг тусгаснаараа онцлогтой байлаа.

Сүмбэр суманд байрлах Замын 3 дугаар ангийн 650 дугаар гарам дээр 2014 оноос хойш гурван удаагийн осол гарсан байна. Тиймээс тус аврах ажиллагааны дадлага сургуулийг бодит нөхцөл байдалд тулгуурлан зохион байгуулсан юм.

Түүнчлэн нурангиас аврах ажиллагааны дадлага сургуульд Онцгой байдлын байгууллагаас гадна бусад байгууллагууд хэрхэн хамтран ажиллаж,  ямар чиг үүрэг гүйцэтгэхийг харуулсан бол хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулиар 35 ортой, хоёр ээлжээр ажиллах 80 хүний орон тоотой, 2 дугаар шатлалын эмнэлэг дэлгэн үзүүлсэн юм. Тус эмнэлэг нь дотор, хүүхэд, мэдрэл, сэтгэц, эх барих эмэгтэйчүүд, гэмтэл, мэс засал, халдварт, хүлээн авах яаралтай тусламж, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ, оношлогооны үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм.

Говьсүмбэр аймаг нь дөрвөн аймгийн 10 сумтай хиллэдэг учир мал, амьтны эрүүл мэндийн нөхцөл байдлыг эмзэг гэж үздэг байна. Сүүлийн таван жилийн хугацаанд малын гоц халдварт шүлхий өвчний  тохиолдол 3 удаа, хил дамжин халдварладаг хорт салст халуурал өвчний тохиолдол 1 удаа, адууны нийлүүлгийн өвчин тус тус гарч байжээ. Тиймээс малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох дадлага сургуулийг хийж, мал эмнэлгийн тархвар зүйн судалгааг үндэслэн мал эмнэлгийн хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах замаар мал, амьтны эрүүл мэндийн нөхцөл байдлыг сайжруулах шаардлагатай гэж үзлээ.

Гамшгаас хамгаалах иж бүрэн одоо удирдах ажилтнуудын штабын дадлага сургуулиар үргэжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж