АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр /VIII.26/ Японы ерөнхий сайд Шинзо Абетай утсаар удаан ярилцлаа. Тэд хоорондоо АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба “NSA” японы албаныхныг тандаж байсан тухай ярилцсан байна.
Учир нь АНУ-ын тагнуулын агентлаг 2007-2009 оны хооронд худалдаа наймаа, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудалд Японы байр суурийг тандахаар 35 албан тушаалтны утасны яриаг чагнадаг байсныг “WikiLeaks” сайтад мэдээлжээ.
Барак Обама Японы ерөнхий сайдтай утсаар ярихдаа хоёр орны харилцаанд үл ойлголцол үүссэнд харамсал илэрхийлсэн байна. Тэдний хоорондын яриа 40 минут үргэлжилсэн аж. Түүнчлэн тэд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, Хойд Солонгос, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудалд санал бодлоо хуваалцжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press