Нарантуулын худалдаачид сайжруулсан түлшинд зориулсан зуух үйлдвэрлэжээ | News.MN

Нарантуулын худалдаачид сайжруулсан түлшинд зориулсан зуух үйлдвэрлэжээ

Сайжруулсан түлшний эргэн тойронд

Нарантуулын худалдаачид сайжруулсан түлшинд зориулсан зуух үйлдвэрлэжээ

Нарантуулын худалдаачид сайжруулсан түлшинд зориулсан зуух үйлдвэрлэжээ

"Нарантуул" худалдааны төвд зуух зардаг иргэд сайжруулсан шахмал түлшинд зориулсан зуух санал болгож байгаа талаараа өнөөдөр /2019.10.10/ мэдээлэл хийлээ. Энэ талаар Г.Ундармаа "Нарантуул худалдааны төвд 20 жил зуухны бизнес эрхэлсэн иргэдийн төлөөлөл дөрвөн жилд нэг удаа Хятад улсад болдог зуухны үзэсгэлэнд очихдоо түлшиндээ зориулсан зуух байх ёстойг ойлгосон. Бид агаарын бохирдлоос үүдэн энгийн зуух үйлдвэрлэж чадахаа байсан. Тиймээс сайжруулсан зуух хэрэгтэй болоод байгаа тухайгаа тэндхийн инженерт хэлсэн. Хятадын Засгийн газар ч мөн агаарын бохирдлоос үүдэн нүүрсийг хорьж, сайжруулсан шахмал түлшээр агаарын бохирдлоо 50 хувь бууруулсан юм билээ. Тиймээс бид Хятадын инженертэй хамтран зуухаа үйлдвэрлэсэн, тэр зуухандаа “Тавантолгой түлш" компанийн сайжруулсан шахмал түлшийг туршсан. Энэ зуух “Нийслэлийн агаарын бохирдлын лаборатори”-т орсон. Бид авах ёстой газраасаа холбогдох бүх бичиг баримтаа авсан. Тиймээс ч нийслэлийн захиргаанаас агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаанд оролцох эрхийг олгосон юм” гэлээ.

Шинэ технологиор хийсэн зуух 550 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд зуух нь агаарт дэгдэх хийг зуух дотроо шатааж, шахмал түлшиндээ зориулсан бүрэн шаталттай. Эхний 10-15 минутын хугацаанд асалтын сүүн утаа гарна. Гэхдээ хүний биед хүрэх хорт хий нь зуухан дотроо шатдаг давуу талтай. Долоон кг түлш хийхэд дулааныг 10-12 цаг баридаг гэдгийг танилцууллаа.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-10 115.65.93.30

Монголчууд бид хэддүгээр зуунд амьдраад байна вэ? Монголын Засгийн газар утаагүй зуух, түлш, яндан, агаарын бохирдол гэж ярьсаар 20 гаруй жил болж байна уу? Энэ хугацаанд гадаад, дотоодын зөндөө мөнгө хөрөнгө ёстой ус шиг л урссан, гэвч ямар ч үр дүн гараагүй биз дээ? хэзээ үр дүн гарах вэ? хэзээ зөв шийдэлд хүрэх вэ? одоо бүр ард түмэн нь засгийн газрынхаа бэлтгэсэн сайжруулсан түлш гэгчид нь угаартаад хордоод үхээд эхлэв үү дээ? Арай л хэтэрхий байна уу?

Avatar

Зочин 2019-10-10 202.72.245.206

зөв л замаар явсан байна даа

Avatar

Зочин 2019-10-10 150.129.140.71

Хэдэн төгрөг хусчих гээд л эрвийх дэрвийхээрээ хаа сайгүй хэний манаагүй л чичирцгээчих юмаа. Юун 550 мянга вэ сансрын тоо яриад дамчингууд чинь

Avatar

Зочин 2019-10-10 202.21.107.89

Хэн яаж баталж нотлох юм бэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж