Дэлхийн дулааралтай тэмцэх мөсөөр "өндөглөдөг" шумбагч бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн дулааралтай тэмцэх мөсөөр "өндөглөдөг" шумбагч бүтээжээ

Дэлхий дулаарч туйлууд хайлж байгаад хүн төрөлхтөн санаа зовниж хөвдөг хот, далайн далан, туйлд цас оруулагч гэх мэт олон санаа дэвшүүлж буй. Харин Индонезийн дизайнерууд хайлж байгаа туйлын мөсийг орлуулахаар мөс үйлдвэрлэгч шумбагч онгоцнуудыг санал болгож байгаа нь одоогийн байдлаар хамгийн боломжтой бөгөөд сонирхолтой санаа болоод байна.

Уг шумбагч онгоц далайн хөвөөнөөс доош зөөлөн шумбаад ус дүүргэх зориулалт бүхий тогоондоо далайн уснаас авч дүүргэсний дараа уснаасаа давсыг ялган авч үлдсэн цэвэр усыг зургаан талт мөс болгон хөлдөөх ба энэ үйлдлээ давтах замаар туйлын хайлж буй мөсөн бүрхүүлийг шинээр бүтээх үүрэгтэй гэнэ.

Одоогийн тооцоогоор 25 метр өргөнтэй мөсөөр "өндөглөх" боломжтой бөгөөд цааш хөгжүүлбэл энэ хэмжээг дахин томруулах боломжтой гэж жакартагийн уг төслийн удирдагч Фарис Ражак Котахатухаха мэдэгдэж байна.

Шумбагчийн дотор талд оффис, лабратори байрлах боломжтой. Дэлхийн дулаарлыг зогсоохын тулд мэдээж хүлэмжийн хийг бууруулах шаардлагатай. Нөгөө талаар хайлсан бүх мөсийг буцааж хэвэнд нь оруулах ажил бас нэн чухал гэж Фарис Ражак Котахатухаха ярьлаа.

 Индонезийн дизайнеруудын энэ санаанд мэргэжилтнүүд сайшаалтай хандаж байгаа ч боломжтой эсэх дээр эргэлзээтэй байна. Уур амьсгалын шинжлэх ухааны профессор Майкл манн "Энэ санаа далайн эрэг дээр барьсан элсэн ордноо цаасан аягаар давалгаанаас хамгаалахтай ижил утгагүй зүйл байна" хэмээн хувийн үзэл бодлоо илэрхийлжээ.

 

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: nbcnews.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж