Манай таван бөх Сахад зодоглоно | News.MN

Манай таван бөх Сахад зодоглоно

Манай таван бөх Сахад зодоглоно

Манай таван бөх Сахад зодоглоно

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Сахагийн нэрт дасгалжуулагч агсан Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн маргааш ОХУ-ын Якутын «Триумф» спортын ордонд эхэлнэ. 12 дахь удаагийн тэмцээнд манай улсаас таван тамирчин хүч үзэхээр Якутад очоод байна. Тодруулбал, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга ОУХМ Т.Түвшинтулга, Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт ОУХМ Н.Золбоо, спортын мастер Б.Төгс, Б.Буд, С.Нямдаваа нар хүч үзэхээр болжээ. Түүнчлэн “Хүч” спорт хорооны дасгалжуулагч Б.Төмөрбаатар дасгалжуулагчаар, олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Х.Чойжилжав шүүгчээр ажиллана.

Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-10-10 182.160.35.96

Чиний мөнгөөр яваагүй

Avatar

Зочин 2019-10-10 66.181.161.26

Энэ челеетийнхен хэрэгтэй хэрэггуй тэмцээн бурт далдаганаад л явах юм, арай тесвийн менгеер ийм юманд явдаггуй байлгуй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж