Турк Сирийн курдуудын байрлалд цохилт өгч, энгийн иргэд амиа алджээ | News.MN

Турк Сирийн курдуудын байрлалд цохилт өгч, энгийн иргэд амиа алджээ

Турк Сирийн курдуудын байрлалд цохилт өгч, энгийн иргэд амиа алджээ

Турк Сирийн курдуудын байрлалд цохилт өгч, энгийн иргэд амиа алджээ

Туркийн цэргийн хүчин болон Сирийн чөлөөт арми Сирийн хойд хэсэгт цэргийн ажиллагаа явуулсаар байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Пүрэв гариг (2019.10.10)-т “Хоёр улсын засгийн газар 1998 онд Аданад байгуулсан гэрээний дагуу Анкара хөрш зэргэлдээ Сири дэх хил дамнасан энх тайвны эх үүсвэр ажиллагаа явуулах эрхтэй” гэж мэдэгдэв.

Туркийн удирдагч “Yeni Safak” сонинд ярилцлагаа өгөхдөө “Сирийн агаарын орой зай АНУ-ын мэдэлд байдаггүй. Энэ бол олон улсын орон зай, энэ бол Сирийн агаарын орон зай. Анкара, Дамаскийн хооронд байгуулсан гэрээний дагуу манай цэргийнхэн Курдистаны Ажилчдын намын эсрэг арга хэмжээ авахгүй эрхтэй” хэмээн хэлжээ.

Анкара Дамаскийг Курдистаны Ажилчдын Нам (КАН)-ыг дэмжиж байна хэмээн буруутгасан бөгөөд 1980-1990 онд Турк, Сирийн харилцаа хурцадсан байна. 1998 оны аравдугаар сард хоёр улсын харилцаанд хямрал нүүрлэж, Турк улс Сирид КАН-ыг дэмжихээ зогсоох 45 хоногийн хугацаа өгчээ. Мөн онд Сирийн эрх баригчид КАН-ын удирдагч Абдулла Окаланыг тус улсаас хөөсөн бөгөөд үүний дараа мужуудын харилцаанд багагүй өөрчлөлт гарсан байна. 1998 оны аравдугаар сарын 20-нд Адана хотод аюулгүй байдлын асуудлаар хамтарсан протокол, хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр орны Гадаад хэргийн сайд, Дотоод хэргийн яамны төлөөлөгчдийн хооронд хийсэн хэлэлцээ дуусчээ.

-БӨМБӨГДӨЛТӨД ГУРВАН ХҮҮХЭД, НЭГ ЭМЭГТЭЙ ӨРТӨЖ, АМИА АЛДАВ-

Туркийн Батлан хамгаалах яамнаас “Туркийн арми Сири дэх энх тайван байдлыг хангахын тулд цэргийн ажиллагаа эхлүүлсэн” хэмээн мэдэгдэв. Сирийн төрийн мэдлийн "Ихбария" телевизийн мэдээлснээр, Туркийн цэргийнхэн Хасек мужид байрладаг Дарбасия, Маликия, Камышлы, Ракка мужийн Телл Абяд, Айн Иса зэрэг хотуудад цэргийн ажиллагаа явуулжээ.

Туркийн цэргийн онгоцууд Аллюк усан станцад эрчим хүч нийлүүлдэг цахилгаан шугамыг сүйтгэж, Саффан хотын даланг нураасан байна. Камышлы хотыг бөмбөгдөх үед гурван хүүхэд, нэг эмэгтэй амиа алджээ. Сирийн Ардчилсан хүчнээс мэдээлснээр, Туркийн довтолгооны улмаас гурван цэрэг, таван энгийн иргэн амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өмнө нь уг цэргийн ажиллагаа Турк улсад хориглосон Курдистаны Ажилчдын нам, Исламын улс террорист байгууллагыг устгах зорилготой хэмээн тайлбарлаж байв. Туркийн цэргийнхэн Курдын дайчдын хил орчмын газрыг цэвэрлэж, Сирийн дүрвэгсдэд зориулсан аюулгүй байдлын бүс байгуулахыг зорьж байгаа аж. Харин АНУ, Франц, Их Британи, Герман улсууд уг ажиллагааг зэмлэн буруушааж байна.

Туркийн удирдагч өнгөрсөн Лхагва гариг (2019.10.09)-т твиттер хуудастаа Сири улсад хил дамнасан шинэ ажиллагаа эхлүүлсэн тухайгаа мэдээлээд, уг ажиллагааг “Энх тайвны эх үүсвэр” хэмээн жиргэжээ. Мөн тэрбээр “Туркийн Зэвсэгт хүчин Сирийн үндэсний армитай хамтран “Энх тайвны эх үүсвэр” ажиллагааг Курдын ажилчны нам, Курдын өөрийгөө хамгаалах хүчин болон "Исламын улс" террорист байгууллагуудын эсрэг эхлүүллээ” гэж цохон тэмдэглэсэн байна.

Эрдоган "Туркийн Зэвсэгт хүчний шинэ ажиллагааны зорилго нь “террористуудын тус улсын хилийн дагуу байгуулахыг оролдсон хонгилыг устгах, бүс нутгийн байдлыг тогтворжуулж, энх тайван тогтоох явдал юм” хэмээн мэдэгджээ. Тэрбээр энэ ажиллагаа “Сирийн ард түмнийг терроризмын дарлалаас аварна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Туркийн удирдагч “Энх тайвны эх үүсвэр” ажиллагаа Турк улсад учирч буй террорист аюул заналыг арилгаж, Сирийн дүрвэгсэд буцах аюулгүйн бүс байгуулна. Энэхүү ажиллагаа мөн Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чиглэсэн” гэж цохон тэмдэглэжээ.

"CNN Turk" сувгаар мэдээлснээр, “Энх тайвны эх үүсвэр” ажиллагаа Туркийн Агаарын цэргийн хүчин Курдын өөрийгөө хамгаалах хүчний байрлалуудад агаарын цохилт өгснөөр эхэлсэн байна. Уг ажиллагаанд цаашид их бууны анги нэгтгэл нэгдэнэ гэж “Reuters” агентлаг Туркийн Зэвсэгт хүчний эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлжээ.

Турк улс Сирийн нутаг дэвсгэрт өмнө нь хоёр ч ажиллагаа явуулсан бөгөөд хил орчмын Аазаз, Жараблус хотуудын хооронд аюулгүйн бүс байгуулснаас гадна Африн хотыг эзлэн авсан билээ.

-“ТРАМП ХОЛБООТНОО ЗОЛИОСЛОЖ, АНУ-ЫН ИТГЭЛ ДААСАН НАЙДВАРТАЙ БАЙДЛЫГ БУУРУУЛСАН”-

Турк Сирийн курдуудын байрлалд агаараас цохилт өгч эхлэхээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй шуурхай хуралдаан хийжээ. Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков “ Кремльд болсон уулзалтын үеэр аюулгүйн зөвлөлийн гишүүд Сири дэх өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй хэлэлцэж, Сирийн үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны талаарх байр сууриа солилцлоо” хэмээн мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Турк улс Сирид хэтэрхий дураараа аашилбал эдийн засгийг нь сүйрүүлнэ” хэмээн сүрдүүлсэн билээ. Тэрбээр курдуудын эсрэг Туркийн цэргийн ажиллагаанаас болж Сири дэх АНУ-ын нэг л алба хаагч гэмтвэл Анкара том асуудалд орохоо ухамсарлахыг анхааруулсан юм. Сири болон Иракийн газар нутгийг эзэлсэн “Исламын улс” бүлэглэлийг дарах зорилгоор АНУ курдын дайчидтай хамтран ажилласан билээ.

АНУ Сириэс цэргээ гаргахаа мэдэгдсэний дараа Турк улсаас курдын дайчдын эсрэг цохилт өгсөн нь гэнэтийн цочролд оруулжээ. Конгрессын зарим гишүүд Сирид цэргийн ажиллагаа явуулах санаархлаа зогсоохыг Туркэд уриалсан билээ.

АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүдийн хувьд Сири улсаас цэргээ гаргаж, курдын дайчдыг дэмжихээ зогсоосон Трампын шийдвэрийг шүүмжилжээ. Мөн Трампыг холбоотноо золиосолж, АНУ-ын итгэл даасан найдвартай байдлыг бууруулсан гэж буруутгах хүн олон байгаа аж. Ажиглагчид Дональд Трамп Сири улсаас цэргээ гаргаж, Ойрхи-Дорнод дахь “дуусашгүй” дайнаас АНУ-ыг гаргах сонгуулийн амлалтаа биелүүлж эхэллээ хэмээн дүгнэж буй юм.

Цагаан ордны тэргүүн Дональд Трамп өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдэл хийж, Вашингтон Сириэс цэргээ гаргасны дараа Анкара Сири дэх курдуудын байрлалд цохилт өгвөл Турк улсын эсрэг эдийн засгийн хориг тавихаа мэдэгдэж байв. Тэрбээр твиттер хуудастаа “Би өмнө нь мэдэгдэж байсан, одоо дахин давтан хэлье. Хэрвээ Турк улс Сирийн курдуудын эсрэг ямарваа нэг цэргийн үйл ажиллагаа явуулбал би Туркийн эдийн засгийг бүхэлд нь сүйрүүлэх болно” гэж жиргэж байв.

Эх сурвалж: REUTERS, TASS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-10 66.181.181.243

мөнхнаран ээж мөнхнаран ээж

Avatar

Zelem 2019-10-10 66.181.161.23

худлаа орчуулж байна дээр нь өөрийхөө санааг нэмсэн байна

Avatar

Зочин 2019-10-10 202.9.43.182

Турк, Эрдоган будаа болжээ

Avatar

Зочин 2019-10-10 43.228.129.250

EZig ni yaj suiruuleh ve dee. Kurduudig zolij l bna. Ted biy daasan uls bolohiig muruudsuur bna.

Avatar

Уншигч 2019-10-10 193.140.36.253

Орчуулга үнэхээр муу байна аа. " Энх тайвны эх үүсвэр" биш "Энхийн ундралууд" гэвэл арай зохистой болов уу. Туркээрээ "Barış pınarları" гэдэг. Маш энгийн хэл дүрмийн болон найруулгын алдаанууд олон байна. Нийтлэхээсээ өмнө жаахан нягтлаад цэгцэлвэл болох байх аа. Амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж