Түүхэнд байгаагүй хав хар материал бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Түүхэнд байгаагүй хав хар материал бүтээжээ

Түүхэнд байгаагүй хав хар материал бүтээжээ

Уран бүтээлч Диэмүт Стреб хамгийн хар материалаар 17 кратын очир эрдэнийг бүржээ. Судлаачид нүүрстөрөгчийн бичил хоолойн цахилгаан дамжуулах чанарыг сайжруулах туршилтынхаа явцад гэрлийг 99.995 хувь шингээдэг түүхэнд байгаагүй хав хар материалыг санамсаргүйгээр бүтээжээ.

Бусад агуу нээлт шиг л санамсаргүй ирсэн энэ нээлт урьд өмнө нь хамгийн хар гэж бүртгэгдэж байсан материалаас 10 дахин хар байгаа нь сансар судлалын инженер, эрдэмтдийн анхаарлыг ихээр татаж байна. Сансрын дуран, камеруудын дүрсэнд гэрэл цохиж харах гэсэн обьектийг бүдгэрүүлж орхидог асуудлууд байдаг. Олон олон шинэ гараг олж нээхэд бидэнд гэрлийг маш сайн шингээдэг тас хар материал хэрэг болдог гэж НАСА-ий ажилтан Жон Матер хэлж байжээ.

Эрдэмтэд төдийгүй уран бүтээлчид энэхүү материалыг маш ихээр сонирхож байгаа гэнэ.

Нээлт хийсэн багийнхан Нью Иоркийн хөрөнгийн биржид "The redemption of vanity" үзэсгэлэн нээж, 17 кратын очир эрдэнийг шинэ материалаараа бүрж сонирхуулжээ. Үр дүнд нь очир эрдэнэ яг л алга болсон мэт харагдсан байна. Уг үзэсгэлэн арван нэгдүгээр сарын 25-н хүртэл нээлттэй гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: nbcnews.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж