Ял эдлэх хугацаандаа мэргэжилтэй болж байна

Хуучирсан мэдээ: 2015.08.26-нд нийтлэгдсэн

Ял эдлэх хугацаандаа мэргэжилтэй болж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь 2015 онд мэргэжлийн үнэмлэх олгох сургалтад голлон анхаарч ажиллажээ. Тогооч, бетон арматур, засал чимэглэл, өрөгч, угсрагч, сантехникч, гагнуурчин зэрэг барилгын өргөн мэргэжлийн сургалтад нийт 600 гаруй хүмүүжигчийг хамруулж төгсгөн мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ олгосон байна. Нийт хорих ял эдлэгсдийн 57 орчим хувь нь мэргэжилгүй. Харин хүмүүжигчид сургалтад хамрагдаж мэргэжилтэй болсоноор хорих ял эдэлж байх хугацаандаа хөдөлмөр эрхэлж, цалингаараа бусдад учруулсан гэм хохирлоо барагдуулдаг гэнэ. Мөн ажил хийсэн хүмүүжигч шагналын хоног авч хугацаанаасаа өмнө суллагдах боломжтой болдог гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж