
Тэр хүмүүсийн дотор томоохон бизнесменүүд нутгийн дарга нар байлаа. Баривчлагдсан Хөдөө аж ахуй, ойн ба усны нөөцийн районы товчооны дарга асан түүний орлогч нарыг мафийн бүлгийнхнийг нуун хайцаалж дэмжиж байсан хэмээн сэжиглэж байна.
Чунцин хотын Хилтон буудлын хувьцаа эзэмшигч ба зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгийн лидерүүдийн нэг 47 настай Жиминийг барьсан ба түүнд гэмт хэргийн бүлэг зохион байгуулсан ял ирэх бололтой.
Энэ жилийн дөрөвдүгээр сараас цагдаагийнхан уг мужид мафийн эсрэг тусгай ажиллагааг явуулж байна. Энэ долдугаар сарын эхээр гэмт хэрэгтнүүдтэй холбоотой Чунцин хотын захиргааны хуулийн газрын тэргүүн зохион байгуулалттай гэмт хэргийг байгуулсан, хүчин хийсэн гэж яллагдан цаазлагдсан юм.