150 мянган ам.доллар тээвэрлэжээ | News.MN

150 мянган ам.доллар тээвэрлэжээ

150 мянган ам.доллар тээвэрлэжээ

150 мянган ам.доллар тээвэрлэжээ

Гаалийн ерөнхий газрын мэргэжилтнүүд ОХУ-ын иргэн их хэмжээний мөнгө гар тээшиндээ авч явсныг илрүүлжээ. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнгөрсөн шөнө /2019.10.10/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч болох ОХУ-ын иргэн Г.В.В-ийн гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илрүүлсэн байна.

ОХУ-ын иргэн Г.В.В нь гаалийн өндөр эрсдэлтэй зорчигчийн санд бүртгэлтэй байсан бөгөөд түүнийг “онилон” гаалийн мэргэжилтнүүд биечлэн шалгалт хийсэн байна. Ингэхэд 150 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 400 сая гаруй төгрөг гаальд мэдүүлэлгүй бэлнээр авч явсан нь тогтоогдсон юм.

“Гаалийн тухай хууль”-иар Монгол Улсын хилээр таван сая хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-д 15 сая төгрөг хүртэл болон түүнтэй тэнцэх хэмжээний валютыг зорчигч Гаальд заавал мэдүүлэх үүрэгтэй юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

болдоо 2019-10-10 202.126.88.196

даварсан хулмас оросыг шоронд хийх хэрэгтэй ш дээ … буруу гарын мөнгө байж таарна ….

Avatar

Зочин 2019-10-10 66.181.160.55

odoo ene mongiig n yah bol

Avatar

Зочин 2019-10-10 49.0.137.131

хятадууд бүүр их мөнгөтэй орж гарч байдаг ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж