Хоакин Фениксийн Жокерт Жаред Лето "гомджээ"

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Хоакин Фениксийн Жокерт Жаред Лето "гомджээ"

Диси комиксийн шинэ тэсрэлт Жокер бокс оффисийг тэргүүлж, шагнал хүртэж, олны анхаарлыг татаж байгаа. Гэхдээ хүн бүр энэ амжилтанд сэтгэл хангалуун байгаа биш бололтой. Варнер Брос өөр нэг Жокерийн киног ногоон гэрлээр гаргасанд Торгуулийн суман (suicide squad) киноны Жокерт тоглосон Жаред Лето "гомджээ".

Жокер бол Бэтмэнээс ч илүү нэр хүндтэй болсон домогт дүр. Жак Николсон, Хит Лэджерийн жүжиглэлтүүд комикийн дүрийг дэлгэцэнд хамгийн чадварлагаар мөнхөлсөн хэмээн шагшигдаж оскарын шагнал хүртэл аваад амжсан.

Харин Летогийн шивээстэй Жокер олон хүнээс муу дүн авсан. Зураг авалтын үед Летог маш олон хэсгүүд дээр тоглуулсан хэдий ч кинон дээр түүний тоглосон ихэнх хэсгийг хассан ажээ. Тухайн үедээ Варнер Брос Летог болон түүний хасагдсан хэсгүүдийг дараа дараагийн Жокер, Харли хоёрын галзуу хайрыг харуулсан, Жокерийг дангаар нь мөнхөлсөн кинонуудад хадгалж байгаа гэсэн яриа гарч байжээ. Гэвч тэр бүхэн Летогийн санаснаар болсонгүй. Тиймдээ ч тэрээр дараагийн торгуулийн суман болон Харли Күйнийг онцолсон Олзны шувуухай(birds of prey) кинонуудад дүр бүтээхээс татгалзсан юм.

Жаред Лето бол гайхалтай авьяаслаг жүжигчин. Түүнд боломж олгосон бол Жокерийн дүрийг хэн хүнээс илүү гаргаж чадах байсан гэж зарим үзэгчид харамсаж явдаг билээ. Харин тэр боломж гарч ирэхээс өмнө өөр Жокер үзэгчдээс аль хэдийн онц дүн авсан нь түүнийг хэрхэн эмзэглүүлж байгааг түүний өмнөөс нэг бодоод үзвэл Жаред Летог ойлгох бизээ.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: ign.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж