Хуучин 22-ын товчооны замыг түр хугацаагаар хаана

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Хуучин 22-ын товчооны замыг түр хугацаагаар хаана

Хуучин 22-ын товчооны замыг түр хугацаагаар хаана

Хуучин 22-ын товчооны замыг сэтлэх ажлыг аравдугаар сарын 10-11-ний өдрийг хүртэлх хугацаанд хийх гэж байна. Тиймээс энэ чиглэлийн замыг түр хугацаагаар хаана гэдгийг Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлжээ.

Энэ хэсэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны аравдугаар сарын 9-ний 01/3056 дугаар албан бичгээр зөвшөөрөл олгосны дагуу Авто худалдааны цогцолборын дэд бүтцийн ажлаас гадна дулааны шугамын угсралтын ажлыг хийх гэнэ. Иймд жолооч та бүхэн анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Мөн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, Лааганы гудамжны авто замыг аравдугаар сарын 7-ны өдрөөс 30-ны хооронд хааж авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэхээр замыг хаагаад байгаа билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж