Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлыг цэцэрлэгээс нь эхлээд анхаармаар байна | News.MN

Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлыг цэцэрлэгээс нь эхлээд анхаармаар байна

Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлыг цэцэрлэгээс нь эхлээд анхаармаар байна

Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлыг цэцэрлэгээс нь эхлээд анхаармаар байна

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн цэрэг татлагын товчооны дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу цэргийн насны залуучуудын “Эрүүл мэндийн үзлэг” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Зэвсэгт хүчний анги байгууллагын эмч нар болон дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн дарга, Цэргийн штабын бие бүрэлдэхүүн оролцлоо. Засгийн газрын 2017 оны “Иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх  болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах, Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн талаар мэдээлэл хийж, санал солилцох зорилготойгоор тус зөвлөгөөнийг зохион байгуулсан юм.

Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлыг дан ганц цэргийн штаб хариуцах бус бүх шатны төр, захиргааны байгууллагууд хамтын ажиллагаагаа дээшлүүлэх хэрэгтэйг Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар тодотголоо. Тэрбээр “Эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хүлээх цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудлыг  цэцэрлэг, бага сургуулиас нь эхлэн эцэг эхчүүд, биеийн тамирын багш нар, тухайн дүүрэг, хороодын эмч, эрүүл мэндийн ажилтнууд онцгойлон анхаарч, суурь өвчлөлүүдийг  багаас нь оношлон эмчилж байх шаардлагатай байна” хэмээн энэ үеэр хэлсэн. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн цэргийн насны залуусын дунд өвчлөл, эрүүлжилтийн байдлыг хянах “M-Health” программыг нэвтрүүлэн цэргийн насны залуусыг бүртгэж, цэрэг татлагаас чөлөөлөгдсөн болон өвчтэй, эмчлүүлээд  эрүүлжиж буй залуусыг үүгээр хянадаг болжээ. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндэд анхаарах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх урт болон богино хугацааны ажлын төлөвлөгөөнүүдийг гарган, эмчлэгдэх боломжтой хүмүүсийг түүж богино хугацаанд эрүүлжүүлэх ажлыг амжилттай  зохион байгуулсан аж. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 11.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Г.Нарантуяа хэллээ.

Цэрэг татлагын эмчийн үзлэгээр дунд чих, хамар хоолой, эрүү нүүрний өвчлөлүүд зонхилж байгаа бөгөөд залуусыг эрүүлжүүлэх болзолт уралдаан, сургалт сурталчилгаа, уулзалт семинаруудыг БХЯ, Нийслэл, дүүргийн ЗДТГ, цэргийн штабууд зохион байгуулж ирсэн. Нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Багануур, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд цэргийн насны залуусынхаа эрүүл мэндийг сайжруулах тал дээр бусдаасаа илүү сайн ажиллаж байгаа гэнэ.

Нийслэлийн хэмжээнд 2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд явагдана.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цэргийн Социализм 2019-10-10 78.31.204.25

Юу ч бүтээхгүй, юу ч хийхгүй, ямар ч мөнгө авчирахгүй ганц салбар нь БХЯ буюу Цэргүүд болчихоод байна л даа. Энэ олон ажилгүй залуусыг бүгдийг нь цэрэг болгоод зам, барилга, дэд бүтэц, худалдаа наймаа ер нь бүх салбар луу оръё гэсэн бодолтой Хурандаа, Генерал, Улс төрчид их болжээ. Зах зээл сүйрлээ. Хувийн өмч, хувийн бизнес гэж байхгүй болох юм байна. Хойд Солонгос, Венесуэлийн араас МАРШ.

Avatar

Зочин 2019-10-10 78.31.204.23

Цэцэрлэгийн наснаас цэргийн алба хаалга гэж байна шдээ хаха. Алдарт эхчүүдээ ирээдүйн Төмөрзамчин, Тариачин, Барилгачин улс төрчдийн барлаг боолуудаа төрүүлээд байгаарай. Эрүүл өсгөнө шүү.

Avatar

Зочин 2019-10-10 78.31.204.23

Цэцэрлэгийн наснаас цэргийн алба хаалга гэж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийг цэрэгт явуулж а**х нь дээ.

Avatar

Зочин 2019-10-10 193.34.232.21

Энэ нөхдийг Татварын мөнгөөр тэжээж байгаа шүү. Ард түмэн татвараа төлсөн. Хүүхдийг нь цэрэг мэрэг гэж битгий дарамтлаад бай. Хүүхдээ битгий цэрэгт явуул гэж УРИАЛЖ байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж