Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлыг цэцэрлэгээс нь эхлээд анхаармаар байна

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлыг цэцэрлэгээс нь эхлээд анхаармаар байна

Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлыг цэцэрлэгээс нь эхлээд анхаармаар байна

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн цэрэг татлагын товчооны дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу цэргийн насны залуучуудын “Эрүүл мэндийн үзлэг” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Зэвсэгт хүчний анги байгууллагын эмч нар болон дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн дарга, Цэргийн штабын бие бүрэлдэхүүн оролцлоо. Засгийн газрын 2017 оны “Иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх  болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах, Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн талаар мэдээлэл хийж, санал солилцох зорилготойгоор тус зөвлөгөөнийг зохион байгуулсан юм.

Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлыг дан ганц цэргийн штаб хариуцах бус бүх шатны төр, захиргааны байгууллагууд хамтын ажиллагаагаа дээшлүүлэх хэрэгтэйг Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар тодотголоо. Тэрбээр “Эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хүлээх цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудлыг  цэцэрлэг, бага сургуулиас нь эхлэн эцэг эхчүүд, биеийн тамирын багш нар, тухайн дүүрэг, хороодын эмч, эрүүл мэндийн ажилтнууд онцгойлон анхаарч, суурь өвчлөлүүдийг  багаас нь оношлон эмчилж байх шаардлагатай байна” хэмээн энэ үеэр хэлсэн. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн цэргийн насны залуусын дунд өвчлөл, эрүүлжилтийн байдлыг хянах “M-Health” программыг нэвтрүүлэн цэргийн насны залуусыг бүртгэж, цэрэг татлагаас чөлөөлөгдсөн болон өвчтэй, эмчлүүлээд  эрүүлжиж буй залуусыг үүгээр хянадаг болжээ. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндэд анхаарах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх урт болон богино хугацааны ажлын төлөвлөгөөнүүдийг гарган, эмчлэгдэх боломжтой хүмүүсийг түүж богино хугацаанд эрүүлжүүлэх ажлыг амжилттай  зохион байгуулсан аж. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 11.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Г.Нарантуяа хэллээ.

Цэрэг татлагын эмчийн үзлэгээр дунд чих, хамар хоолой, эрүү нүүрний өвчлөлүүд зонхилж байгаа бөгөөд залуусыг эрүүлжүүлэх болзолт уралдаан, сургалт сурталчилгаа, уулзалт семинаруудыг БХЯ, Нийслэл, дүүргийн ЗДТГ, цэргийн штабууд зохион байгуулж ирсэн. Нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Багануур, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд цэргийн насны залуусынхаа эрүүл мэндийг сайжруулах тал дээр бусдаасаа илүү сайн ажиллаж байгаа гэнэ.

Нийслэлийн хэмжээнд 2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд явагдана.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж