Казахстаны Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 14.00 цагаас эхэллээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, дэлхийн аваргын медальтнууд тодорно.
Энэ өдөр манай дөрвөн жүдоч барилдахаас эрэгтэйчүүдийн 73 кг-д олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир эхний хоёр тойрогт гоц мөргөлөө. Тэрээр шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө Киргиз, Тажикстаны бөхчүүдийн аль хожсонтой нь барилдах юм. Мөн Г.Одбаяр “С” хэсэгт багтсан бөгөөд эхний барилдаанаа ОХУ-ын Могушков Мусатай барилдана. 73 кг-ын жинд 73 бөх барилдаж айна.
Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д залуу бөх А.Батзул эхний барилдаанаа Филиппиний Ф.Ренатай хийж, 58 секундэд өрсөлдөгчөө цэвэр яллаа. Энэ жингийн "D" хэсгийг Д.Сумъяа тэргүүлсэн бөгөөд тэрээр эхний тойрогт гоц мөргөөд байна. Энэ жинд 55 бөх барилдаж байна.
Урьдчилсан барилдаан Улаанбаатарын цагаар 14.00 цагаас эхэлсэн бөгөөд тэмцээнийг ETV телевиз шууд дамжуулан үзүүлж байна.
Ч.БОЛОР