Сурлага, спортоор манлайлан суралцсан алба хаагчид шагнагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Сурлага, спортоор манлайлан суралцсан алба хаагчид шагнагдлаа

Сурлага, спортоор манлайлан суралцсан алба хаагчид шагнагдлаа

Онцгой байдлын байгууллагаас ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академид суралцаж байгаа алба хаагчид 2018-2019 оны хичээлийн жилийн үр дүнгийн хурлаа хийлээ.

Гал эсэргүүцэх албаны академид нийт 24 алба хаагч суралцаж байгаа бөгөөд өнгөрсөн жил мэргэжлийн чиглэлээр 20,000 үгтэй толь бичгийг монгол-орос-англи хэл дээр боловсруулан хэвлүүлсэн байна.

Харин энэ хичээлийн жилд Иргэний хамгаалалтын академид суралцаж байгаа алба хаагчид мэргэжлийн чиглэлээр толь бичиг боловсруулахаар ажиллаж байгаа юм.

Хурлын үеэр  сурлага, спортоор бусдыгаа манлайлан суралцсан V курсын сонсогч, дэд ахлагч Б.Дөлгөөн, III курсын сонсогч, ахлагч Б.Ариунбат, дэд ахлагч Э.Доржсумъяа нарыг ОХУ-н Гал эсэргүүцэх албаны Академийн захирлын “Жуух бичиг”-ээр шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж