Хувийн компаниуд муж улстай гэрээ байгуулан шорон, хууль бус цагаачдыг хорих төв ажиллуулах байдал АНУ-ын хамгийн том муж улсын шоронгийн системд удаан хугацаанд байсан. Тэгвэл Калифорни муж улсын захирагч Гавин Ньюсом ашгийн төлөө корпораци, компаниудыг хувийн шорон, цагаачдын хорих төв ажиллуулахыг хориглосон хуульд гарын үсэг зурах гэж байна.
Хуулийг санаачлагчдын зүгээс хувийн шоронд хоригдлуудыг засан хүмүүжүүлэх ажил, хараа хяналт сул байдгийг шүүмжилжээ. АНУ-ын ерөнхий хяналт шалгалтын төрийн департментаас 2016 онд явуулсан судалгаагаар хувийн шоронгуудад хангалттай тооны алба хаагч байхгүй, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад хангалтгүй гэсэн дүгнэлт гарчээ.
Хууль батлагдсанаар Калифорни муж улс дахь гурван хувийн шорон ойрын дөрвөн жилийн хугацаанд засаг хүмүүжүүлэх төрийн департменттай байгуулсан гэрээ нь дуусгавар болсноор үйл ажиллагаагаа зогсоох аж. Тус гурван шоронд одоогоор 1400 орчим хүн хорих ял эдэлж байна. Түүнчлэн 4000 хүний багтаамжтай өөр дөрвөн хувийн шоронд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоор ярилцаж байгааг таслан зогсоох аж. Калифорни муж улс дахь улсын шоронгуудад 126 мянган хүн хорих ял эдлүүлэх багтаамжтай аж.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ