Си Жинпин Түвдийг тавихгүй

Хуучирсан мэдээ: 2015.08.26-нд нийтлэгдсэн

Си Жинпин Түвдийг тавихгүй

Хятадын дарга Си Жинпин Түвдийн салан тусгаарлагчидтай тууштай тэмцэх бөгөөд Далай ламын хүсч буй албан ёсны автономи эрхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ. Энэ онд түвдүүдийн хувьд олон тэмдэглэлт ой тохиож буй нь салан тусгаарлагчдын үйл ажиллагааг идэвхжүүлэх аюултай хэмээн Си Жинпин үзжээ. Тухайлбал, энэ онд Түвдийн шашины тэргүүн Далай лам 80 насыг зооглож байна. Тиймээс Түвдийн асуудлыг хариуцсан өндөр албан тушаалтнууд энэ долоо хоногт бага хурал хийх аж. Энэ нь бага хурал нь ердөө зургаа дахь удаагаа зохиогдож буй юм.

 

Далай лам хэлэхдээ Бээжингийн эрх баригчдаас Түвдэд албан ёсны автономи эрх олгохыг хүсч байгаа болохоос тусгаар тогтнолыг эрэлхийлээгүй гэдэг. Гэтэл Хятадын албаныхан Түвд хэдийнэ автономи эрхтэй хэмээн мэтгэж, Далай ламыг тусгаар тогтнолыг хүсч байна гэж буруутгадаг байна.

 

Далай лам 1959 онд Хятадын арми Түвдийг эзлэх үеэр дүрвэн Энэтхэгт амьдарч буй юм.

 

Хүний эрхийн төлөө тэмцэгчид хэлэхдээ Хятадын эрх баригчид Түвдийн соёл, шашины эрх чөлөөг хүчээр устгахыг хичээдэг гэнэ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж