Айлчлал: Хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Айлчлал: Хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Айлчлал: Хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

-Манай сурвалжлагч Ш.Адъяамаа Бүгд Найрамдах Казахстан Улсаас мэдээлж байна-

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийх албан ёсны айлчлал үргэлжилсээр байна. Орон нутгийн цагаар 10.55 цагт Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамин хүндэт зочноо Засгийн газрын ордонд  ёслол төгөлдөр угтан авсан юм.

Улмаар, хоёр улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд 25 орчим минут үргэлжлэв. Уулзалтын дараа хоёр талын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийснээр баримт бичигт гарын үсэг зурах ёслолыг эхлүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлалаар долоон гэрээ, хэлэлцээр баримт бичигт гарын үсэг зурлаа.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх зорилгоор Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах тухай, Боловсролын салбарт хамтран ажиллах тухай, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгууллаа. Эдгээр чиглэлийн хамтын ажиллагаанд бодит ахиц гарна гэдгийг албаныхан хэлж буй.

АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ЗУРАГДСАН БАРИМТ БИЧГҮҮД:

  1. Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хооронд 1993 оны аравдугаар сарын 22-ны өдрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай протокол”-д  Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хууль зүйн сайд Марат Бакытжанович Бекетаев нар,
  2. Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын терроризмтой тэмцэх асуудлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Гэрэл, Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний аюулгүй байдлын хорооны нэгдүгээр орлогч дарга Абиш Самат Сатыбалдыулы нар,
  3. “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын 2008 оны наймдугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрт  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-д Монгол Улсын Боловсрол, соёл,  шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын  Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд  Рустем Айдарбекович  Бегари нар,
  4. Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын  Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын хэлэлцэээр”-т, Монгол Улсын Боловсрол, соёл,  шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын  Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд  Рустем Айдарбекович  Бегари нар,
  5. Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг”-т,
  6. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”-т Монгол Улсын Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотын Засаг дарга Алтай Сейдирович Кульгинов нар,
  7. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Ургамал, газар тариалангийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Казахстан Улсын А.И.Бараевын нэрэмжит Үрийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төв хоорондын хэлэлцээр”-т, Монгол Улсын Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн захирал Н.Баярсүх, Монгол Улсын Ургамал, газар тариалангийн хүрээлэн .И.Бараевын нэрэмжит Үрийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төвийн захирал Кенже Кожахметович Абдуллаев нар тус тус гарын үсэг зурлаа.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казакстан Улсын Анхны Ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаев нарт бараалхав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж