АТГ-ынхан “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаад буцжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

АТГ-ынхан “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаад буцжээ

АТГ-ынхан “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаад буцжээ

Авлигатай тэмцэх газар /АТГ-ынхан өнөөдөр үдээс өмнө “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаад буцжээ. Ялсан намын “саалийн үнээ” болсоор ирсэн “Эрдэнэт” үйлдвэрт АТГ-ынхан ямар шалтгаанаар ажиллаад буцав гэдэг тодорхойгүй байна.

Уг үйлдвэртэй холбоотойгоор хуулийн байгууллага дээр олон асуудал шалгагдаж байгаа. Тухайлбал, “Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн баримтыг хуурамчаар үйлдэж, өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл гаргуулсан хэрэг, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын зэс корпораци эзэмшиж байсныг төрд буцаан авсан гээд маргаантай олон асуудал бий. Ингэхдээ Засгийн газар Стандарт банкинд төлөх өрийн 40 сая ам.долларыг татвар төлөгчдийн мөнгөнөөс барагдуулсан. Ш.Батхүүгийн нуугдмал хөрөнгийг олж тогтоосноор хохирлыг барагдуулахаар ажиллаж байна гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга өмнө нь мэдэгдэж байв. Нийтдээ 52 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө байгаа гэсэн мэдээлэл ч цацагдсан.

Харин “Жаст”-ын Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Стандарт банкнаас зээл авах үед тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Мөнхжаргалын хувьд “Стандарт банкинд 40 сая ам.доллар төрөөс төлөх шаардлагагүй байсан” гэх тайлбар ч  өгч байсан удаатай.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын дагуу УИХ ээлжит бус чуулганаараа өнгөрсөн есдүгээр сард "Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон Онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгах шийдвэр гаргасан. Тодруулж хэлбэл, Засгийн газрын Онцгой дэглэм хэрэгжиж байх энэ үед АТГ-ынхан тус үйлдвэрт ажилласан нь олны анхаарал татаж буй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж