Хятадын засгийн газраас Бээжингийн эсрэг чиглэсэн үйл ажиллаагаа явуулдаг бүлэглэл, байгууллагатай харилцаатай АНУ-ын иргэдэд визний хориг тавихаар төлөвлөж байна. Хятадын олон нийтийн аюулгүй байдлын яамнаас мэдээлснээр АНУ-ын тагнуулын алба, хүний эрхийн байгууллагуудаас санхүүждэг эсвэл ажилтныг Хятадад хөл тавихыг хязгаарлахаар ажиллаж байгаа аж.
Өмнө нь өнгөрсөн тавдугаар сард АНУ-аас Хятадын “Huawei” компани болон түүний 70 охин компанийг хар жагсаалтад оруулж, албаныханд визний хориг тавьсан юм. Дараа нь өнгөрсөн долоо хоногт Шинжаан-Уйгур дахь Бээжингийн үйл ажиллагааг эсэргүүцэн АНУ-аас Хятадын аюулгүй байдлын албаны 20 хүнийг визний хоригт оруулжээ.
АНУ-ын иргэд Хятадад очихдоо виз авдаг бол Хонгконг руу визгүй зорчдог аж.
Эх сурвалж: Reuters
Bold o 2019-10-10 223.62.172.68
Hu.jaa nar heree medeh heregtei …er ni ANU .d ochino gej bodohoos bish Oros.Hyatadad hen ch ochihiig husehgui
Зочин 2019-10-10 107.77.161.57
Харих зөрүүлээд АНУ Хятадын эсрэг визний хориг тавиад эхэлвэл яах бол? Ялангуяа оюуны өмчийг ихээр хулгайлдаг оюутан,эрдэмтэн багш,дадлагажигч,мэргэжил дээшлүүлэгч нэртэй аж үйлдвэрийн тагнуулчдыг нь бөөн бөөнөөр нь нутаг буцаагаад эхэлвэл яах юм бол?