Бээжингээс америкчуудад визний хориг тавина

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Бээжингээс америкчуудад визний хориг тавина

Бээжингээс америкчуудад визний хориг тавина

Хятадын засгийн газраас Бээжингийн эсрэг чиглэсэн үйл ажиллаагаа явуулдаг бүлэглэл, байгууллагатай харилцаатай АНУ-ын иргэдэд визний хориг тавихаар төлөвлөж байна. Хятадын олон нийтийн аюулгүй байдлын яамнаас мэдээлснээр АНУ-ын тагнуулын алба, хүний эрхийн байгууллагуудаас санхүүждэг эсвэл ажилтныг Хятадад хөл тавихыг хязгаарлахаар ажиллаж байгаа аж.

Өмнө нь өнгөрсөн тавдугаар сард АНУ-аас Хятадын “Huawei” компани болон түүний 70 охин компанийг хар жагсаалтад оруулж, албаныханд визний хориг тавьсан юм. Дараа нь өнгөрсөн долоо хоногт Шинжаан-Уйгур дахь Бээжингийн үйл ажиллагааг эсэргүүцэн АНУ-аас Хятадын аюулгүй байдлын албаны 20 хүнийг визний хоригт оруулжээ.

АНУ-ын иргэд Хятадад очихдоо виз авдаг бол Хонгконг руу визгүй зорчдог аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж