Сергей Шойгу энэ сард Хойд Солонгост айлчилж магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Сергей Шойгу энэ сард Хойд Солонгост айлчилж магадгүй

Сергей Шойгу энэ сард Хойд Солонгост айлчилж магадгүй

Москва, Пхеньяны эрх баригчид Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ сарын сүүлээр БНАСАУ-д айлчлал хийх боломжийг судалж байгаа ажээ. Энэ тухай Пүрэв гаригт NHK суваг засгийн газрын эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилсан байна.

Энэ айлчлалын үеэр Шойгу БНАСАУ-ын Ардын зэвсэгт хүчний сайд Но Гван Чолтой уулзахаар төлөвлөж байгааг тэмдэглэжээ. Талууд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, түүнчлэн АНУ ба БНАСАУ-ын цөмийн энергийн эсрэг асуудлаарх хэлэлцээрийн үр дүнд Солонгосын хойг дахь байдлыг хэлэлцэх төлөвтэй байгаа аж.

“NHK” агентлагийн мэдээлж буйгаар, Оросын Батлан хамгаалахын сайд Пхеньянд айлчлахаасаа өмнө Хятадад айлчлах юм байна. Сергей Шойгу, Но Гван Чол нар өнгөрсөн дөрөвдүгээр сард Аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн олон улсын бага хурлын үеэр уулзсан билээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж