Нью-Йоркийн кино наадмыг шуугиулсан "Ирланд эр" | News.MN

Нью-Йоркийн кино наадмыг шуугиулсан "Ирланд эр"

Нью-Йоркийн кино наадмыг шуугиулсан "Ирланд эр"

Нью-Йоркийн кино наадмыг шуугиулсан "Ирланд эр"

Роберт Де Ниро, Аль Пачино, Жо Песчи нар Мартин Скорсезийн хүчирхийлэл, урвалт, дурсамж, үгүйрлийн агуу дуульд дүрээ мөнхжүүлж, "Ирланд эр" (The Irishman) киногоороо Нью-Йоркийн кино наадмыг "бут ниргэлээ".

Америкийн кино түүхэнд тохиосон хамгийн дурсамжит түүхэн үйл явдлуудын нэг бол тус киноны "сайн андууд" хэсгийг мэргэжлийн хэллэгээр "Копа шот" гэж нэрлэдэг арга барилаар авсан явдал юм. Камер тасралтгүй Хэнри Хилл болон түүний хайрт бүсгүй Кареныг дагаж, Хэнригийн машинаас гал тогоог өнгөрөөд шөнийн клубт орж тусгай ширээнд суух хүртэл хоёр минут хагасыг огт тасралтгүй, засвар, эвлүүлэггүйгээр замдаа таарсан бүх нарийн жижиг зүйлстэй алдалгүй бичсэн билээ.

Бидний харах Ирланд эр бол Фрэнк Шеран (Роберт Де Ниро). Тэрбээр олон хүн алсан, үнэндээ маш олон хүн хөнөөсөн, магадгүй олон улсын мафийн толгойлогч Жимми гэгдэгч Жэймс Ридл Хоффагийн аминд хүрсэн байж болзошгүй гэх хүн юм. Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд хүчээ авч, энгийн иргэдийн зүрхэнд айдас хуруулах болсон. Фрэнк өөрийн дарга, найз байсан Хоффаг 50-аад онд Элвис шиг, 60-аад онд Битлз-ээс илүү нэр хүндтэй байсан гэж тодорхойлдог.

Хоффа 1975 онд гэнэтхэн алга болчихсон бөгөөд түүнд чухам юу тохиолдсон тухай янз бүрийн домог, онолууд, кинонууд гарч байсан.

Ирланд хүн бол Скорсезийн төдийгүй бусад найруулагчдын мафийн тухай өгүүлэх сүүлчийн кино биш. Хэдий тийм ч энэ бол тухайн үеийн "сайн эрс"-ийн амьдрал, хүчирхийлэл, нөхөрлөл, үхлийг гайхамшигтайгаар дүрсэлж чадсан "үзэсгэлэнтэй" кино-хөшөө болон кино урлагийн түүхэнд мөнх үлдэх нь гарцаагүй.

Б.АМАРБАЯСГАЛАН
ЭХ СУРВАЛЖ: NYTIMES.COM

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж