Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол цүнх сав байнга авч яваад байдаггүй, жижиг сажиг зүйлсээ хийчих халаастай хувцас л өмсөхгүй бол хүндхэн байдалд ордог.
Хамгийн наад зах нь гэрийнхээ түлхүүрээ үргэлж гартаа бариад явж байхын оронд гангараа болгон зүүсэн бугуйвчиндаа хийчих боломжийг Pocketband гэх бүтээгдэхүүн олгож байна.
Халаас шиг ашиглаж болох уг бугуйвчийг өмссөн хувцастайгаа тохируулан өнгө загвараа сонгож болох ба ганц түлхүүр гэлтгүй жижиг хэмжээтэй юу ч хийж болох юм.
Т.МӨНХ