“Харанга” хамтлагийн реалити шоу өнөөдрөөс гарч эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

“Харанга” хамтлагийн реалити шоу өнөөдрөөс гарч эхэлнэ

“Харанга” хамтлагийн реалити шоу өнөөдрөөс гарч эхэлнэ

Монголын рок поп ертөнцийн амьд домог “Харанга” хамтлаг 30 жилийн ой энэ жил тохиож буй. Тэд аравдугаар сарын 19-нд "Замд гаръя" тоглолтоо “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийхээр товлоод байгаа билээ. Тэгвэл өнөөдөр /2019.10.10/-өөс эхлэн үдэш бүр 23.00 цагт "Замд гаръя" реалити шоу "Боловсрол суваг" телевизээр үзэгчдэд хүрч эхлэх нь ээ.

Түүнчлэн тус хамтлаг 30 жилийн ойн тоглолтоосоо өмнө шүтэн бишрэгчдэдээ олон гэнэтийн бэлэг барихаар бэлдсэний нэг нь тус хамтлагийн түүхийг өгүүлэх баримтат нэвтрүүлэг, реалити нэвтрүүлгийг хүргэхээс гадна “VOLUME 1” пянз гаргахаар болжээ.

Тэдний тоглолт 15.00 цагт эхлэх учраас та бүхэн хоол идэж, амарч, Харангын тоглолтод зориулсан пянз, CD цомог, бусад эд зүйлсийг худалдан авах боломжтой. Тоглолтод зориулан хотын төвөөс “Харанга” хамтлагын логотой 10 том оврын автобус “Буянт-Ухаа” цогцолбор руу өдрийн 12.00-24.00 цагийн хооронд үйлчилнэ. Харангын тоглолтын тасалбартай хэн бүхэн тэр автобусаар үнэгүй үйлчлүүлэх ажээ.

“Харанга” хамтлагийнхны тоглолтод Монголын орчин үеийн шилдэг хамтлаг дуучид болох “Хурд”, “Нисванис”, “Madness”, “Fire”, “The lеmons”, “A sound”, “Rec on”, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, гитарчин Д.Өлзий-Орших, дуучин С.Наран, Б.Чойжоо, альтернатив Х.Отгончимэг, “Киви”-гийн Д.Уламбаяр, Реппер Big Gee  нар оролцох гэнэ. Тоглолтын тасалбар суудлын байршлаасаа хамаарч 30-60 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байгаа аж.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж