Багш нар хоёр настай хүүг скочоор хүлж, 30 минут суулгажээ

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Багш нар хоёр настай хүүг скочоор хүлж, 30 минут суулгажээ

Багш нар хоёр настай хүүг скочоор хүлж, 30 минут суулгажээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдүгээр цэцэрлэгийн багш нар нь хоёр настай хүүг  сандал дээр нь суулган скочоор хүлж 30 гаруй минут суулгасан хэрэг гарчээ. Хүүхдийн эрхийг зөрчсөн энэхүү үйлдэл нь камерт бичигдэн үлджээ. Бичлэгт нялх хүүхэд хүүхэд өмдөндөө баасан, мөн хүлээсээ тайлуулах гэж аргаа баран уйлж, тийчилж байхад хоёр багш тоосон шинжгүй 30 гаруй минут дэргэд нь байгаа дүрс үлдсэн аж. Ингээд 30 гаруй минут болсны дараа цэцэрлэгийн арга зүйч орж ирж хүүхдийг сандлаас салгаж авсан юм байна. Ийнхүү хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн дээрх багш нарыг тус цэцэрлэгийн зүгээс ажлаас нь халах тушаалыг энэ сарын 2-ны өдөр гаргажээ.

Энэ талаар аймгийн удирдлагуудаас мэдээлэл авах гэсэн  боловч хариулт өгсөнгүй.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
86
БурууБуруу
17
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж