УИХ-ын гишүүд улсын нууц задалж, хариуцлага хүлээхэд бэлэн гэв | News.MN

УИХ-ын гишүүд улсын нууц задалж, хариуцлага хүлээхэд бэлэн гэв

УИХ-ын гишүүд улсын нууц задалж, хариуцлага хүлээхэд бэлэн гэв

УИХ-ын гишүүд улсын нууц задалж, хариуцлага хүлээхэд бэлэн гэв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд нар мэдээлэл хийлээ. ОУПХ-оос ирүүлсэн нууцын зэрэглэлтэй, нууцын тамга дарсан баримтыг дэлгэж байгаагаа тодотгоод, хариуцлага хүлээх бол хүлээнэ гэдгээ УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ.

Мөн тэрбээр “Олон улсын парламентын холбооноос Монгол Улсад ажилласан дүгнэлтээ 2019 оны есдүгээр сарын 6-нд илгээсэн байна. Дүгнэлтийг төрийн гурван өндөрлөг, Хүний эрхийн комисс, Улсын дээд шүүх, Ерөнхий прокурор, С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын түр хорооны гишүүдэд хаягласан байсан. Энэ дүгнэлтийг УИХ-ын Гадаад харилцааны хэлтэс түр хорооны гишүүдээс бүтэн нэг сар нуусан байна. Гуравхан хоногийн өмнө Гадаад харилцааны хэлтсийн дарга солигдсоноор энэ дүгнэлт бидний гарт ирлээ. Бид мэдээллийг нягтлаад олон нийтэд дэлгэх гэтэл нууцын тамга дараад төрийн нууцад авчихлаа. Хулгайгаа нуудаг аргаараа нууцын тамга дарчихлаа. Бүтэн сар нууж байгаад нууцын тамга дарсан. С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван хүн ял авсан. Үүнтэй холбоотой Олон улсын парламентын холбооноос дүгнэлтээ ирүүлэхэд нууц болголоо. Энэ нууцыг задалснаар шоронд явах ёстой бол явъя” гэв.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-10 150.129.142.121

манжын дарангуйллын үед дондогдулам хатны үнэт зүүлтийг хятад руу гаргаж монголчуудыг тэжээж байсан гэдэг

Avatar

зочин 2019-10-10 66.181.177.216

Улс оронд болохгуй байгаа олон олон асуудалууд байхад яагаад дан ганц Зоригийн хэрэг гээд ухэн хатан зутгээд байнаа

Avatar

зочин 2019-10-10 66.181.177.216

Энэ 2 хун АН с дэвшиж их хуралд гарсан одоо АН н гишуун биш шинэ нам нь парламентад суудалгуй нам тэгэхээр одоо яах естой вэ

Avatar

зочин 2019-10-10 66.181.177.216

Цадигаа алдсан энэ хүмүүсийн солиоорол хэрээс хэтэрч байна бүүр утгаа алдлаа батзандан болд нарт арга хэмжээ авч хариуцлага тооцох тер засаг гэж энэ улсад байна уу ? Арай дэндүү ард иргэдээр тоглож байна

Avatar

ҮНЭНД ГҮЙЦЭГДЭНЭЭ !!! 2019-10-10 122.201.24.91

ЭДГЭЭР ЛУЙВАРЧИД УИХ- ЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДЛААР ТҮРИЙ БАРЬЖ ГАЛЗУУРЦГААЖ БАЙНА !!! 20 ОНЫ СОНГУУЛИАР СОНГОХГҮЙ БАЙХАД Л ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ӨМНӨ ТОЛГОЙ БӨХИЙНӨ !!! ТЭД ИЙМ ИРЭЭДҮЙ ХҮЛЭЭЖ БУЙГ ЯС МАХААРАА МЭДЭРЧ ДАХИН СОНГОГДОЖ ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ ГЭХ ХАМГААЛАЛТАД ОРЖ ЯЛААС МУЛТРАХ ЦААШИЛВАЛ СОНГОГЧ БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ТАРВАЛЗАХ АГУУ ХҮСЭЛ ТАЧААЛДАА ЯАХААС Ч БУЦАХГҮЙ АВИРЛАЖ БАЙНА !!!

Avatar

Зочин 2019-10-10 66.181.161.121

3 Баньди

Avatar

Зочин 2019-10-10 103.111.68.60

3 teneg zailaache

Avatar

Зочин 2019-10-10 202.9.43.35

ёо, тэгээд наад нууцаа зүгээр л задлаач дээ. арай л би одоо баалаа шүү, шээлээ шүү гэх нь холгүй байх юм аа. олн юм чалчилгүй, залуусын ярьдгаар "шууд ш а а"

Avatar

НЯМКА 2019-10-10 103.57.95.189

ТА 3 ТЭРТЭ ТЭРГҮЙ ШОРОНД ЯВНА, ЯАРААД ЯАХАВ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж