УИХ-ын гишүүд улсын нууц задалж, хариуцлага хүлээхэд бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд улсын нууц задалж, хариуцлага хүлээхэд бэлэн гэв

УИХ-ын гишүүд улсын нууц задалж, хариуцлага хүлээхэд бэлэн гэв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд нар мэдээлэл хийлээ. ОУПХ-оос ирүүлсэн нууцын зэрэглэлтэй, нууцын тамга дарсан баримтыг дэлгэж байгаагаа тодотгоод, хариуцлага хүлээх бол хүлээнэ гэдгээ УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ.

Мөн тэрбээр “Олон улсын парламентын холбооноос Монгол Улсад ажилласан дүгнэлтээ 2019 оны есдүгээр сарын 6-нд илгээсэн байна. Дүгнэлтийг төрийн гурван өндөрлөг, Хүний эрхийн комисс, Улсын дээд шүүх, Ерөнхий прокурор, С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын түр хорооны гишүүдэд хаягласан байсан. Энэ дүгнэлтийг УИХ-ын Гадаад харилцааны хэлтэс түр хорооны гишүүдээс бүтэн нэг сар нуусан байна. Гуравхан хоногийн өмнө Гадаад харилцааны хэлтсийн дарга солигдсоноор энэ дүгнэлт бидний гарт ирлээ. Бид мэдээллийг нягтлаад олон нийтэд дэлгэх гэтэл нууцын тамга дараад төрийн нууцад авчихлаа. Хулгайгаа нуудаг аргаараа нууцын тамга дарчихлаа. Бүтэн сар нууж байгаад нууцын тамга дарсан. С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван хүн ял авсан. Үүнтэй холбоотой Олон улсын парламентын холбооноос дүгнэлтээ ирүүлэхэд нууц болголоо. Энэ нууцыг задалснаар шоронд явах ёстой бол явъя” гэв.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж