Трамп Хойд Солонгосын удирдагчтай утсаар ярьжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Трамп Хойд Солонгосын удирдагчтай утсаар ярьжээ

Трамп Хойд Солонгосын удирдагчтай утсаар ярьжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гаригт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай утсаар ярьсан гэж мэдэгджээ. Өмнө нь энэ оны эхнээс хойш хоёр орны төрийн тэргүүн нар дандаа захидлаар харилцаж байсан юм.

Дональд Трамп өнгөрсөн 2018 оны зургадугаар сараас хойш Хойд Солонгосын удирдагчтай гурван удаа уулзсан. Тэд уулзалтаараа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, хариуд нь АНУ-аас аюулгүй байдлын баталгаа өгөхөөр хэлэлцсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Үүний зэрэгцээ Дональд Трамп Украины ерөнхийлөгчтэй утсаар ярьсан яриаг нь “тагнуул” задруулсан гэж сэжиглэсэн аж. Тэрбээр би Хятад, Сири, Турк зэрэг олон улстай хэлэлцээ хийж байна. Би тэдэнтэй утсаар ярьсан. Бас Ким Жон Унтай ч ярьсан. Би “Цагаан ордонд тагнуул байхыг хүсэхгүй байна. Би утсаар чөлөөтэй яримаар байна” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж