Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа-2015″ олон улсын чуулга уулзалт ирэх есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотоо “Корпорейт Конвеншн Центр”-т болно. Энэ жилийн чуулга уулзалт нь “Популизмгүй уул уурхайн төлөө” уриан дор болох бөгөөд уулзалтын үеэр Монгол Улсын бизнесийн эрх чөлөөнд тулгамдаж буй асуудлууд, төсвийн бодлого ба бизнесийн эрх чөлөөг түлхүү хэлэлцэх гэнэ. Мөн тусгай зөвшөөрөл ба эдийн засгийн эрх чөлөө, өнөөгийн дэлхийн уул уурхайн салбарын өнөөгийн байдал, олон улсын болон манай улсын санхүүгийн салбар уул уурхайн төслүүдийг санхүүжүүлэхэд бэлэн эсэхзэрэг олон сэдвийг хөндөн ярилцах ажээ.
Д.ЖАРГАЛ