Афганд дөрвөн америк цэрэг алагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Афганд дөрвөн америк цэрэг алагдлаа

НАТО-гийн эвслийн хүчний дөрвөн америк цэрэг энэ бямба гаригт Афганистаны өмнөд нутагт амиа алджээ.
Гар хийцийн тэсрэх төхөөрөмж дэлбэрэх үеэр тэд амиа алдсан гэхээс өөр тодорхой мэдээлэл гарсангүй. Эвслийн командлал тэдний үхэлд “талибан” хөдөлгөөнийг буруутгаж байна.
Associated Press мэдээлснээр зөвхөн долдугаар сард Афганистанд эвслийн 69 цэрэг амиа алдлаа. Тэдний 52 нь америкчууд юм. Жилийн эхнээс нийтдээ 396 гадаадын цэргийнхэн амь үрэгдсэн бөгөөд Афганы кампани эхэлснээс хойш тэдний нийт хохирол 2000 орчим болжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж