Дэлхийн банк: Монголын хүн амын 25 хувь нь ядууралд өртөх эрсдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк: Монголын хүн амын 25 хувь нь ядууралд өртөх эрсдэлтэй байна

Дэлхийн банк: Монголын хүн амын 25 хувь нь ядууралд өртөх эрсдэлтэй байна

Дэлхийн банкнаас Монгол болон бүс нутгийн эдийн засгийн тайланг өнөөдөр /2019.10.10/ танилцууллаа. Тайланд дурдсанаар Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт буурах хандлагатай байна. Энэ нь бүс нутгийн ихэнх орнуудад экспорт болон аж үйлдвэрийн салбарын идэвхжил саарч байгаатай холбоотой аж.

Дэлхийн эдийн засгийн идэвх саарахад БНХАУ болон АНУ-ын худалдааны сөргөлдөөн нь экспорт, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна.

Харин Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт 2018 онд 6.8 хувь өссөн бол энэ оны эхний хагаст 7.3 хувьтай байна. Эдийн засгийн өсөлт тогтвортой байхад нүүрсний салбарын гүйцэтгэл, хөдөө аж ахуйн салбарын гүйцэтгэл тэр дундаа махны экспорт сайн байгаа зэрэг нь нөлөөлжээ. Цаашид Монгол Улсын эдийн засаг ямар төлөвтэй байх болон юунд анхаарвал зохих талаар Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Жийн-Паскаль “Ирэх хоёр жилд эдийн засгийн өсөлт дунджаар зургаан хувьтай байх төлөвтэй байна. Засгийн газар 2016 оноос эхлэн өрийн түвшин бууруулах дорвитой ажил хийсний хүчинд өрийн түвшин буурч байгаа гэж үзэж байна. Одоо нийгмийн халамж дээр түлхүү анхаарах шаардлагатай байна. Учир нь, ядуурлын түвшин 2016 оноос 1.2 нэгжээр л буурсан байгаа нь анхаарвал зохих асуудал болоод байна. Ингэснээр нийт хүн амын 25 хувь нь ядуурлын шугамтай ойр буюу ядууралд өртөх магадлал маш өндөр байна. Эдийн засагт ямар нэгэн үзэгдэл болоход хүн амын 25 хувь нь ядууралд өртөхөөр байна. Тиймээс ядуурлын төвшинтэй уялдсан нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Нөгөө талдаа ядуурлыг ярихаар үнийн өсөлт, инфляцын асуудлыг ярих шаардлага тулгардаг. Тиймээс Төв банк инфляц, үнийн өсөлтийг тогтвортой байлгах, инфляцыг зорилтот түвшинд хадгалахад бодлогоо чиглүүлэх шаардлагатай байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж