Владимир Путин зөвлөхөө ажлаас нь чөлөөлжээ | News.MN

Владимир Путин зөвлөхөө ажлаас нь чөлөөлжээ

Владимир Путин зөвлөхөө ажлаас нь чөлөөлжээ

Владимир Путин зөвлөхөө ажлаас нь чөлөөлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн зөвлөх Сергей Глазьевыг албан тушаалаас нь чөлөөлөх тогтоолд гарын үсэг зуржээ. Глазьев 2012 оноос Кремльд ажиллаж ирсэн. Тэрбээр Евразийн эдийн засгийн комиссын интеграци, макроэдийн засгийн асуудал хариуцсан сайдын албан тушаалд очиж байна. Энэ албан тушаалыг өмнө нь Путины зөвлөх асан Татьяна Валовая хариуцаж байсан бөгөөд тэрбээр Женев дэхь НҮБ-ийн байнгын төлөөлөгчийн газрыг ахалж байгаа билээ.

Глазьев АНУ-д өрийг нь буцааж өгөхгүй, ам.доллароос татгалзах эсвэл рублийн ханшийг царцаах зэрэг үзэл санаагаараа алдартай нэгэн. Ийнхүү тэр Евразийн эдийн засгийн комиссыг хариуцахаар болов. Гэхдээ түүнийг албан тушаал ахисан гэж хэлэхэд хэцүү гэж шинжээчид тайлбарлаж байгаа ажээ. Учир нь тус албан тушаал нь улс төрийн ач холбогдолгүй бөгөөд Владимир Путин ч анхаарал бага хандуулдаг гэжээ. 

Эх сурвалж: FORBES  

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж