Өрхийн эмнэлгүүд маань ус цэвэршүүлэгчтэй боллоо баярлалаа

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Өрхийн эмнэлгүүд маань ус цэвэршүүлэгчтэй боллоо баярлалаа

Өрхийн эмнэлгүүд маань ус цэвэршүүлэгчтэй боллоо баярлалаа

Монгол улсын эрүүл мэндийн салбар үеийн үед л муугаар цоллогдож, улаан шугамны доор жагссаар  ирсэн. Улсын эмнэлгийн хүртээмж үйлчилгээ, орчинд иргэд хэзээ ч онц дүн тавьж байгаагүй. Гэсэн хэдий ч нэг үеэ бодвол эмнэлэггүй гэхийн зовлон ард хоцорч,  засаг, захиргааны хамгийн бага нэгж болох баг, хороо бүр эрүүл мэндийн төвтэй болсон нь магтууштай.  Иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад өрхийн эмнэлгийн үйлчилгээний ач холбогдол их. Гэвч өрхийн эмнэлгийн байр сав, өрхийн эмч нарийн ур чадвар дутагдалтай байгаа талаар иргэд  гомдоллосоор байдаг. Гэхдээ энэ удаа би хуруу нэмэхгүй байж хушуу нэмэх гэсэнгүй. Харин ч хуруу нэмсэн эерэг мэдээг дуулгах гэсэн юм. Сэтгүүлч миний бие хүн ам хамгийн олноор суурьшдаг, хөдөө орон нутгаас шилжин суурьшилт ихтэй нийслэлийн СХД-ийн 27 дугаар хороонд оршин суугч. Сэрүү орохоос өмнө охиныхоо вакцин хийлгэх гэж өрхийн эмнэлэгтээ очсон юм. Өрхийн эмнэлгүүдийн нэг өдрийн зураглал “нярай хүүхдээ тэвэрсэн ээж, хүүхдүүд нааш цааш гүйлдэх, уйлах нь уйлна, хөгшид гарч нэг агаарлаж, дотор орж урт оочер дараалалд удаан хугацаагаар зогсох” нарийнхан коридорт харин ч олон үйл явдал өрнөнө.

Эмнэлгийн зүүн буланд хүмүүс нэг юманд оочерлож байгаа мэт дараалал үүсчээ. Сониучирхан очиж харахад цэвэр усны шугамтай шууд холбогдсон ус цэвэршүүлэгч байршуулсан байна. Халуун бүлээн юм уух гэсэн хүмүүсийн дараалал байж. Охиноо тэврээд жаахан алхсаныг ч тэр үү. Эмнэлэг зай талбай багатай ч тэрүү хурдхан шиг л шингэн зүйл уучихмаар байлаа. Орж ирсэн хүн бүр л тэр буланд байршуулсан ус цэвэршүүлэгчийг анзаарч яг хэрэгтэй зүйлийг нь тавьжээ, өө аашгүй дээ гаднаас орж ирэхэд ам цангаад байдын болсон байна. Оочерлож байхад хүүхэд шингэн зүйл нэхээд хэцүү байдаг. Энэ ёстой нүдээ олсон байна. Эм уух гэхээр ус байдаггүй юм ёстой болсон гээд л хөгшид залуусгүй олзуурхан ярьж байлаа. Сураг сонсохнээ энэ хавийн өрхийн эмнэлгүүд ийм ус цэвэршүүлэгчтэй болсон гэнэ. Хамгийн сайн нь юу гээч ямар нэгэн төрийн байгууллага бус хувийн хэвшлийн дотоодын үйлдвэрлэгч компани санаачлан өрхийн эмнэлгүүдэд ус цэвэршүүлэгчийг байршуулжээ.  Сайн сайхан мэдээг түгээж, алдаршуулахгүй байж чадсангүй. Хэрэгтэй үед туслалцаа дэм үзүүлэх шиг буянтай зүйл хаана байхав. Хүйтэн сэрүүний улиралд, ачаалал ихтэй өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдэд яг хэрэгтэй зүйл нь болж чаджээ. Анхан шатны эмнэлгүүдийн хувьд салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин тааруугаас тохижилт үйлчилгээ, хангамж тааруу байдгийг эмч нар учирлан хэлдэг. Монгол улсынхаа бүтээн байгуулалт, эдийн засагт хувийн хэвшлийн байгууллагууд голлох үүргийг гүйцэтгэж, төрийн байгууллагаа дэмжин ажиллаж, иргэдийнхээ нийгмийн хэрэгцээг хангаж байгаад талархаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж