Ерөнхий сайдын Казахстан улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын Казахстан улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

Ерөнхий сайдын Казахстан улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

-Манай сурвалжлагч Ш.Адъяамаа Казахстан улсаас мэдээлж байна-

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордсон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутгийн цагаар 09.00 цагт “Нурсултан Назарбаев” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Ерөнхий сайдыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга, БНКазУ-ын ГХЯ-ны дэд сайд Шахрат Нурышев болон бусад албаны төлөөлөгчид угтав. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын 25 жилийн дараа Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй айлчлал. Тодруулбал, 1994 онд Ерөнхий сайд асан П.Жасрай Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилж, түүнээс хойш 25 жил тасраад байсан Ерөнхий сайдын албан ёсны айлчлал сэргэж байгаагаараа онцлог юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Маминтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлэн хөгжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамин нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох үеэр хоёр улсын хамтын ажиллагааны долоон баримт бичигт холбогдох албаныхан гарын үсэг зурна.

Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга, ХНХ-ын сайд, Монгол, Казахстаны ЗГХК-ын Монголын хэсгийн дарга С.Чинзориг, БХБ-ын сайд Х.Баделхан, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Монгол, Казахстаны парламентын бүлгийн дарга Д.Мурат, УИХ-ын гишүүн Г.Солтан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нарын болон албаны хүмүүс багтсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж