Электрон тамхи энгийн тамхинаас аюулгүй байж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Электрон тамхи энгийн тамхинаас аюулгүй байж чадах уу?

Электрон тамхи энгийн тамхинаас аюулгүй байж чадах уу?

Сүүлийн хэдэн сард электрон тамхитай холбоотой уушгины өвчин, цаашлаад хүний алтан амь эрсэдсэн тохиолдлууд бүртгэгдэж "Электрон тамхи энгийн тамхинаас аюулгүй байж чадах уу" гэдэг асуулт олон хүмүүсийн дунд эргэлзээ төрүүлээд байгаа билээ. Энэ долоо хоногт АНУ-ын хүнс, эмийн алба(FDA) электрон тамхины амтат шингэнүүдийг зарахыг хориглох бөгөөд сарын дараа гэхэд үйлдвэрлэгч компаниуд зөвшөөрөл автлаа бараануудаа татахаар болжээ.

АНУ-ын электрон тамхины нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Грегори Конли "Бид 2020 оны тавдугаар сард электрон тамхи нь тамхинаас гарахыг хүсэгчдэд нэн хэрэгцээтэй бөгөөд аюулгүй, электрон тамхийг хориглосноор хэдэн сая хүн эргэж тамхинд орох аюул гарч ирж байгаа тухай баталгаатайгаар FDA-ээс дахин зөвшөөрөл хүснэ. Электрон тамхийг хориглож байснаас "Вюүс" тэргүүтэй тамхи үйлдвэрлэгчдийг шалгах хэрэгтэй" гэж үзэл бодлоо илэрхийлжээ.

Энгийн тамхинаас болж АНУ-д л гэхэд жилд 480 мянган хүн нас бардаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр тамхи хэрэглэгчдийнхээ тал хувийг нь устгадаг гэнэ. Харин үндэстний хэмжээнд электрон тамхинаас болж 18 хүн нас барж 1100 хүн өвчилсөн бөгөөд тэдний таван хүн тутмын дөрөв нь ТНС буюу мансууруулах үйлчилгээтэй шингэнээс болсон байна. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн хийсэн судалгаагаар өнгөрсөн жил гэхэд ахлах сургуулийн сурагчдын 27 хувь нь тамхи татдаг гэсэн бол электрон тамхи хэрэглэгчид 2014 онд 65 хувь байснаас 2018 онд 68 хувь болж өссөн байжээ.

Электрон тамхи хэрэглээнд нэвтрээд арваад жил л болж байгаа учир дүгнэлт хийх хэдий эрт ч олон салбарын судлаачдын байр суурийг хүргэж байна.

ЭЛЕКТРОН ТАМХИ АЮУЛГҮЙ ЮУ?

Английн тамхины эсрэг нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, удирдагч Клив бэйтс:

-Английн эрүүл мэндийн байгууллагууд өнгөрсөн 12 дугаар сард 2015 оны дүгнэлтээ давтаж электрон тамхи нь энгийн тамхинаас 95 хувь аюулгүй хэмээсэн. Ийнхүү электрон тамхийг тамхичдад санал болгож байснаар зогсохгүй электрон тамхины дэлгүүрүүд эмнэлэг дотор нээгдэж байсан.

Америкийн уушгины эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Алберт Риззо:

-Өнгөрсөн сард болсон хуралдааны үеэр Английн эрүүл мэндийн байгууллагуудын гаргасан дүгнэлтийг "Хөнгөн хийсвэр дүгнэлт" хэмээн хүчтэй эсэргүүцсэн.

Электрон тамхи энгийн тамхинаас цөөн тооны химийн бодис агуулдаг

Рүзвеллийн хорт хавдрын төвийн мэргэжилтэн Мачье Гоньевиз:

-"Тамхичид энгийн тамхиа электрон тамхиар сольсноор олон тооны хорт бодисоос ангижрах боломжтой" гэж Мачье Гоньевизийн судалгааны ажил дээр үндэслэн 2018 оны нэгдүгээр сард шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухааны үндэсний академи тайландаа дурджээ.

Нью Иоркийн их сургуулийн анагаах ухааны профессор, эмчилгээний сэтгэл судлаач Дэвид Абрамс:

-Америкийн эрүүл мэндийн байгууллагуудын 2018 оны 12 сард гаргасан судалгаагаар өвчин үүсгэгч химийн хорт бодис илрүүлэх 45 мэдрэгчээр хүмүүст судалгаа хийхэд тамхи огт татдаггүй хүмүүсийх 00, электрон тамхичдынх 12 гарчээ. Гэвч 12 бол энгийн тамхичдынхаас 98 хувь бага тоо юм. Электрон тамхи хорт хавдар үүсгэх эрсдэлтэй эсэхийг хэлэхэд эрт боловч ямартай ч энгийн тамхи татдаг хүмүүсийн эрсдлээс хавьгүй бага байгаа нь Английн эрүүл мэндийн байгууллагуудын гаргасан дүгнэлттэй ерөнхийдөө нийцэж байна.Хослуулан хэрэглэгчид магадгүй энгийн тамхинаас гарах явцдаа байгаа байх. Энгийн тамхинаас электрон тамхируу шилжихэд хүнээсээ хамаарч хэдхэн өдрөөс хэдэн жил шаардагддаг.

Тамхигүй хүүхдүүд хөдөлгөөний төлөөлөгч Винс Вилмор: Судалгаа энгийн тамхичид тамхинаас гарахад электрон тамхи хангалттай эсэхийг хэлж чадахгүй. Гэхдээ электрон тамхи бол тамхичид өөрийн эрүүл мэндийг хамгаалах, олон тооны хорт бодисоос зайлсхийх цор ганц арга байж мэднэ. Электрон тамхины бодит аюулын талаар тайлбар болон дүгнэлт хийх хараахан болоогүй. Электрон тамхинаас үүдэлтэй өвчлөл харьцангуй бага. Электрон тамхи нь тамхинаас гарч байгаа хүмүүст  бусад никотин орлуулагч эмчилгээг бодвол хоёр дахин илүү үр дүнтэй

Миннэсотагийн их сургуулийн анагаах ухааны профессор, уушги судлаач Аннэ Мэлзер:

-Анагаах ухааны "Шинэ Англи" сэтгүүл санамсаргүйгээр сонгосон 900 тамхичдын дунд судалгаа хийхэд 18 хувь нь электрон тамхины тусламжтай нэг жилийн дотор тамхинаас гарсан бөгөөд 9.9 хувь нь бохь, наалт гэх мэт бусад никотин орлуулагч хэрэглэдэг гэжээ. Архиваас аваад үзэхэд 2013 оноос 2015 оны хооронд электрон тамхи хэрэглээнд нэвтэрснээс хойш тамхичдын тал хувь нь электрон, энгийн тамхи хослуулан хэрэглэж байгаа, 5 хувь нь зөвхөн электрон тамхи татаж байгаа болон 7 хувь нь аль алинаас нь гарсан байна. Электрон тамхи тийм ч аюулгүй биш байж магадгүй Электрон тамхиар дамжуулж энгийн тамхиа хаяхыг оролдсон хүмүүсийн 70 хувь нь хоёуланг нь хослуулан хэрэглэгч болдог. Хослуулан хэрэглэгчид аль нэгийг нь хэрэглэгчдээс илүү их хорт бодис цусандаа цуглуулдаг.

 

 

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: usatoday.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
20
БурууБуруу
17
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж