Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэгэн сонирхолтой саналыг чуулганы индерээс онцлов. Тэрбээр, Хүн амын 50 хувь амьдарч байгаа нийслэлд утаатай, угаартай тэмцэх асуудал байна. Миний ажлын хэсэг ахалж байгаа хуулийн төсөл хэлэлцэх асуудлын дарааллын сүүлд оржээ. Эрүүл мэндийн даатгалын хуулиар хорт хавдартай тэмцэх асуудлыг оруулж байгаа. Нийслэлд утаатай, угаартай тэмцэж байна. Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч байсан хүн эмгэнэл илэрхийлж байна. Төрөх гэж байгаа ээжүүдийг Ерөнхийлөгч нарын зочид буудалд байлгаж болохгүй юу. Баянгол, Улаанбаатар, Шангрилла гээд олон зочид буудлуудыг Ерөнхийлөгч нар эзэмшиж байгаа. Авахдаа ямар зөвөөр авсан биш. Баянгол, Улаанбаатар зочид буудлыг олон нийтийнх болгож, яаралтай арга хэмжээ авахад ашигламаар байна. Зочид буудлуудыг хулгай хийж л авсан шүү дээ. Төрөх ээжүүдийн ирээдүй чухал шүү. Өдөр бүр түгшүүртэй мэдээ ирж байна. Олон хүн угаартаж байна. Онц байдал зарлах эрх нь УИХ-д байгаа хэмээн хэлэв.
Тэрбээр энэхүү санаагаа өөрийн сошиал хуудсаар дамжуулан илэрхийлсэн бөгөөд олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл хүртжээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ