Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын рейльс угсарч эхэллээ | News.MN

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын рейльс угсарч эхэллээ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын рейльс угсарч эхэллээ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын рейльс угсарч эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 8-9-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций /Тавантолгой/ сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэл баригдаж буй 414.6 км төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийн удирдах албан тушаалтнууд ажиллав.

  • Өмнөговь аймгийн Цогтцэций талаас 11 аж ахуйн нэгж,
  • Дорноговь аймгийн Мандах сумын нутагт 8 аж ахуйн нэгж,
  • Дорноговь аймгийн Зүүнбаян талаас 9 аж ахуйн нэгж,
  • Дээрх болон бусад хэсгүүдэд Зэвсэгт хүчний 7781, 7782, 110, 339 дугаар ангийн цэрэг, офицерүүд үүрэг гүйцэтгэн, цалинтай ажиллаж байна.

Хувийн аж ахуйн нэгжүүд төмөр замын далангийн ажил гүйцэтгэхэд тулгарч буй томоохон бэрхшээлгүй, дулаан цаг агаартай тул нэгдүгээр сарын эхэн хүртэл, зарим аж ахуйн нэгж өвлийн улирал харгалзахгүй ажиллахаар болжээ. Мөн компаниуд гүйцэтгэлдээ тааруулан хөрөнгөө тухай бүрт нь шийдвэрлүүлэх, чанартай гүйцэтгэлд үндэслэн дараа, дараагийн далангийн ажил гүйцэтгэх баталгаатай болох зэрэг саналтай байлаа. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдох албан тушаалтнуудад гүйцэтгэл өндөртэй, хуваариас түрүүлж ажлаа гүйцэтгэж буй компаниудын дараагийн ажлыг баталгаажуулах, зарим аж ахуйн нэгжийн хүн, хүчийг нэмэгдүүлэх үүрэг, даалгавар өглөө.

Зэвсэгт хүчний ангийнхан мөн төмөр замын суурь бүтцийн ажлаа төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, зарим зөрлөгт орон сууц, удирдлагын байр зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байна.

Тавантолгойн төмөр зам холбогдох тул хүчин чадлыг нь нэмэгдүүлж буй Зүүнбаян өртөөнд далангийн ажил үргэлжлэхээс гадна төмөр зам тавих үе угсрах баазыг барьж, байгуулж дуусжээ. Улмаар Зүүнбаян чиглэлээс эхлэн төмөр замын рейльс угсарч эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлд ажилласныхаа дараа ажилчдын амьдрах орчныг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, Сайншандын МСҮТ-д түшиглэн хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжилтэй болгож, бүтээн байгуулалтын ажилд оролцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох сайд, дарга нарт өгөв.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-10 66.181.181.243

ураны ордоор дайруулж тавих вий

Avatar

Д 2019-10-10 66.181.161.121

Гашуун сухайт гээд бх юм энэ чинь ганцахан гарц Хятад руу нүүрсээ түүхийгээр нь хямдхан гаргаж байгаа хэрэг Хятад авахгүй үнэтэй байна гэвэл дуусаа. Сэлэнгийн төмрийн хүдэр, Зүүнбаянгийн нефт, Цагаан суврагын зэс, нүүрсээ угаагаад Зүүн өмнөд Азид гаргахад хичнээн ашигтай билээ Энэ ажлыг муулаад байгаа хүмүүс жаахан юм уншиж судла

Avatar

Зочин 2019-10-10 107.77.161.57

Үгүй тэгээд одоо ч гэсэн манай нүүрсийг Хятадууд аваад л байгаа биз дээ…тэр оросын төмөр замаар,оросын боомтоор дамжуулж экспорт хийнэ гэдэг чинь ойр мөддөө бүтэхгүй санаа л даа….

Avatar

mgl 2019-10-10 202.9.43.20

Mongol hun yum hiiheer uzen yaddag humuus Mongoloor duuren baih yum.

Avatar

Зочин 2019-10-10 150.129.141.115

шалихгүй явж байгаа яум байна

Avatar

Зочин 2019-10-10 202.179.18.157

Зүгээр Гашуун сухайт руугаа төмөр зам тавьсан бол тээвэрлэлт нэмэгдэнэ зардал багасна Монголд орох ашиг нэмэгдэнэ. Одоо бол Монголыг хорлож Оросын төлөө л ажил хийгээд байгаа юм уу даа.

Avatar

БМ 2019-10-10 202.179.24.237

Юу зөөх гэж ийм хачин юм хийж байдаг байнаа. Бараг хүрздээд шидэх зайнд зах зээл нь байж байхад тийшээгээ эхлээд хэдэнд урсгал яадаг юм төмөр замаа тавина биздээ, ер орос зүүн талаар бүх замаа барьж дууссаны дараа бүх зүйл тодорхой болно доо

Avatar

Зочин 2019-10-10 107.77.161.57

Хадмууд нь цаанаас нь а**а шулна гээд айлгаад байгаам байлгүй дээ…

Avatar

Зочин 2019-10-10 107.77.161.57

а л н а

Avatar

medeh uu 2019-10-10 59.153.114.185

sainshand bolon tavan tolgoin zamd ni tsagaan subargiin ord gazar baidag yumaa.udahgui baijuulah vildberee duusah gej bgaa iimees ene zamtai holbogdoj zesiin bajmalaa zoohod mash heregtei yumaa.. vvniig nymtaishir nomtoibayr l tsaaguur hiij bna.vnegui ulsaar tomor zam baiguulij bvhteegdhvvnee hyatad ogonoo.deer tavan tolgooin nvvrs hyatadiin zvvn hoid mujuud nvvrs ogonoo.ene hotuud hujaagiin hviten gazard oronoo.bas aj vildberjsen nutag yumaa..

Avatar

хаха 2019-10-10 202.126.88.149

хорлосоор л

Avatar

Зочин 2019-10-10 202.126.89.234

Энэ зам өртөгөө нөхөх хугацаа,юу тээвэрлэх нь үлгэр.Чойбалсан хүрэх зам 20 жилдээ баригдахгүй ашиггүй.Женко өөрөө сайн мэдэж байгаа.Засаг нь 42 сая тонн гаргаж орлого олно гэж тооцсон.орлого их олно гэсэн хөөрсөн улс бн.Гашуунсухайтын зам нь номер нэг асуудал байсан.15 жил жонхуураад үнэ цэнэ,геополитикийн хувьд дэлхийн нүүрсний хандлагаа дагаад хэрэггүй болох юм бн.Одоо зүнбаянгаар тойруулж нүүрсээ зөөгөөд энэ төмөр замын үнэ цэнэ бүр саармагжина.

Avatar

sain medej bodoj bj bichej bail daa 2019-10-10 59.153.114.185

tsagaan subargiiin zesiin ord holbogdoj bgaa ni mash ih zesiin baijmal zoonoo. iimees tun ashigtai zamaa.. nvvrs bol zvvn hoid hyatadiiin harbin shiniyin geh zereg aj vildberiin tom hotuud ochinoo.zardalaa tun hurdan nohonoo..tsagaan tolgoin hvch chadal barag erdentiin daitai ch dee..

Avatar

Зочин 2019-10-10 61.199.190.21

Жoнкуурсан ацан толгойт

Avatar

цагираг тавих ккк 2019-10-10 66.181.184.158

цагираг тавиж гэнэ үү.энэ бичээч юу бичиж байгаагаа мэддэггүй ээ.чааваас даа.

Avatar

ҮХЭР ХАЛХ 2019-10-10 66.181.184.158

аан цариг төмөр юмуу.рес төмөр гэвэл болоошдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж