Билл Гейтс ДОХ, сүрьеэтэй тэмцэх үйлст санхүүжилт олгоно

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Билл Гейтс ДОХ, сүрьеэтэй тэмцэх үйлст санхүүжилт олгоно

Билл Гейтс ДОХ, сүрьеэтэй тэмцэх үйлст санхүүжилт олгоно

Билл Гейтс жил бүр олон сая хүний аминд хүрч буй өвчний эсрэг тэмцэх үйлст 700 сая ам.доллар хандивлахаар болжээ. Тодруулбал, энэхүү хандивын санхүүжилт нь ДОХ-ын эсрэг суулгац, сүрьеэгийн эсрэг вакцин, хумхаа өвчнөөс хамгаалах шумуулын шинэ тор зэрэгт зарцуулагдах гэнэ. Bloomberg-ийн мэдээлж буйгаар, тэрбээр энэ тухайгаа өнөөдөр /2019.10.10/ Франц улсын Лион хотод зохион байгуулагдаж буй ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх олон улсын хурлын үеэр зарлах аж. Түүний тавих илтгэлийг Bloomberg агентлаг урьдчилан олон нийтэд хүргэж байна.

Билл Гейтсийн тавих илтгэлд дурдсанаар туршилтын технологи нь дэлхий нийтийг хамарсан өвчинтэй тэмцэх шинэ зэвсэг болж чадах аж. Энэ хүрээнд Гейтс  боломжит хэд хэдэн технологийн шийдлийг танилцуулах гэнэ. Үүний нэг нь ДОХ-ын халдвараас хамгаалах суулгац байх юм байна. Тус суулгац нь шүдэнзний хэмжээтэй бөгөөд нэг жилийн хугацаанд ДОХ-ын халдвараас сэргийлэх ажээ.

Мөн сүрьеэгээс урьдчилан сэргийлэх вакциныг танилцуулах гэж байна. Тус вакциныг GlaxoSmithKline Plc үйлдвэрлэж байна. Төгсгөлд нь тэрбээр хумхаа өвчнөөс хамгаалах шинэ торийг танилцуулна. Үүнээс гадна, Билл Гейтс итгэлдээ дэлхийн чинээлэг улс орнууд өвчлөлтэй тэмцэх үйлст санхүүжилтээ багасгана, энэ чиглэлд санхүүлжилт олгох улс орон багасна,  Гаднын тусламж ч буурна гэдгийг онцлох юм байна.

Билл болон Мелинда Гейтсийн сан ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэхэд олгох санхүүжилтаа гурван жилийн хугацаанд хуваарилах гэнэ. Гейтсийн гэр бүл 2002 оноос дэлхийн өвчлөлтэй тэмцэх үйлст нийтдээ гурван тэрбум ам.доллар зарцуулжээ.

Эх сурвалж: FORBES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж