79 настай эрэгтэй мориндоо чирэгдэж нас баржээ | News.MN

79 настай эрэгтэй мориндоо чирэгдэж нас баржээ

79 настай эрэгтэй мориндоо чирэгдэж нас баржээ

79 настай эрэгтэй мориндоо чирэгдэж нас баржээ

Нийслэлийн Налайх дүүргийн Өртөө өвөлжөөний иргэн 79 настай, эрэгтэй Н мориор малдаа яваад өчигдөр /2019.10.09/ 18.42 цагийн үед алга болжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн зургаан алба хаагчид  20.35 цагт очжээ. Улмаар  Н-ийг гэрээсээ баруун хойд зүгт  долоон км орчим зайтай уулын энгэрт мориндоо чирэгдэж нас барсан байсныг олж Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн  байна.

Мөн өчигдөр  Дорнод  аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аравдугаар сарын 6-ны өдөр гэрээсээ морьтой гараад сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн 26 настай залууг эсэн мэнд олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-10 66.181.181.243

мөнхнаран ээж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж