Сайжруулсан түлшийг хэрэглэх зөвлөмж хоёр дахь өдрөө амжилттай үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлшийг хэрэглэх зөвлөмж хоёр дахь өдрөө амжилттай үргэлжлэв

Сайжруулсан түлшийг хэрэглэх зөвлөмж хоёр дахь өдрөө амжилттай үргэлжлэв

Сүхбаатар дүүргийн Онцгой комисс ээлжит хурлаа хийлээ.

Энэ удаагийн хурлаар сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр заавар, зөвлөмж, аргачлалыг айл өрхөд биечлэн хүргэж танилцуулах ажлын явцаа хэлэлцэж, дүнгийн нэгтгэлээ танилцуулав.

Хоёр өдрийн байдлаар 514 албан хаагч 12324 өрхөд зөвлөгөө мэдээлэл, аргачлалыг хүргэжээ. Энэ нь нийт зөвлөмж, аргачлал хүрэх ёстой өрхийн 85 хувь нь.

Иймд маргааш үлдсэн айл өрхүүдэд шуурхай хүргэж ажиллахыг дүүргийн Онцгой комиссын орлогч дарга Ц.Шижир үүрэг болголоо.

Мөн үлдсэн айл өрх нь хөдөө ажилтай, суурин биш, зуслангаас хот руу орсон, өдрийн цагаар байдаггүй зэрэг шалтгаанаар эзэнгүй байгаа тул хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчдыг урьдчилан утсаар холбогдож зөвлөмж, аргачлалыг заавал хүргэхийг даалгалаа. Ингэхдээ хэрвээ оройн цагаар явах шаардлага гарвал аюулгүй байдлаа хангаж Цагдаагийн байгууллагын албан хаагчдын хамт явах чиглэлийг өглөө.

Онцгой комиссын нэгдсэн дүнгийн хурал маргаашийн 20 цагаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт болно.

ЭХ СУРВАЛЖ: СБД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж