Зуны амралт болохоор л зуслангийн найз нартайгаа нийлээд л зун дуусахаар нулимс унаган салж, холбоо тасраад жилийн дараа эргээд л инээмсэглэн уулздаг байсан цаг саяхан мэт. Энэ бол мэдээж харилцаа холбоо хөгжөөгүй байсан үе шүү дээ.
Харин өнөөдөр уулзаагүй удсан найз чинь “Чиний тухай сошиал хуудаснаас чинь л мэдээлэл авах юм даа” гэх өгүүлбэр танд хэр ойрхон сонсогдож байна? Сошиал медиа бидний амьдралын нэг хэсэг болоход төдийлөн урт замыг туулаагүй ч холыг ойртуулж хоёрыг уулзуулдаг “Харилцаа холбоог” дараагийн түвшинд авчирсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Харин Монголд анх удаа Андройд болон IOS үйлдлийн системийн гар утас хэрэглэгчдэд зориулан оператор харгалзахгүй дэлхийн хаанаас ч үнэ төлбөргүй ашиглах боломжтой Монгол хэл дээрх чатын аппликейшн “U-Chat” саяхан мэндэллээ. Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтээгдсэн хөгжилтэй Монгол эмотикон, стикерүүдээр баялаг U-Chat аппликейшнийг утсандаа суулгаад өөрт таалагдсан болон сонирхол нэгт хүмүүсээ найзаар нэмээд та харилцааны цоо шинэ ертөнцөд нэгдээрэй.