Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар энэ сарын 10-12-нд тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2019.10.10/ тус улсыг зорилоо.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын 25 жилийн дараа Бүгд Найрамдах Казахстан Улсад хийх айлчлал болох юм. Тодруулбал, 1994 онд Ерөнхий сайд асан П.Жасрай Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилж, түүнээс хойш 25 жил тасраад байсан бөгөөд Ерөнхий сайдын албан ёсны айлчлал сэргэж байгаагаараа онцлог юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Маминтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлэн хөгжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцох аж.
Ш.ОЧ